Сирид цэрэг оруулахаар төлөвлөж байна гэх мэдээллийг Цагаан ордон няцаав
Сирид террорист “Лалын улс” бүлэглэлийн эсрэг хуурай замын ажиллагаа явуулахаас АНУ аль болох татгалзах бодолтой байна гэж Цагаан ордны төлөөлөгч Эрик Шульц мэдэгджээ.
“Ирак, Афганистанд явуулсантай адил өргөн далайцтай, удаан хугацааны байлдааны ажиллагааг эхлүүлэх төлөвлөгөө бидэнд алга байна” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргааны хэвлэлийн нарийн бичгийн дарга мэдэгдсэн байна. Гэхдээ тэрбээр тодорхой нөхцөл байдалд “түншүүдтэйгээ хязгаарлагдмал ажиллагаа” явуулахыг Вашингтон зөвшөөрнө гэдгийг онцлон тэмдэглэжээ.
Ирак, Сири дэх “Лалын улс”-ын босогчдод үзүүлэх шахалтаа нэмэгдүүлэх зорилгоор” тус бүлэглэлийн эсрэг хуурай замын ажиллагааг эхлүүлэхэд АНУ бэлэн байна гэж Пентагоны тэргүүн Эштон Картер урьд нь мягмар гарагт мэдэгдсэн байна. “Лалын улс”-ын эсрэг довтлоход бид түншүүддээ туслахаас татгалзахгүй. Энэ нь агаараас шууд цохилт өгөх эсвэл хуурай газраар шууд довтлохтой холбоотой” гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Конгрессын Сенатын танхимын Зэвсэгт хүчний асуудал эрхэлсэн хороонд үг хэлэхдээ мэдэгджээ.
Картер тус хорооны хуралдааны үеэр мөн Пентагоны сургаж бэлтгэсэн Сирийн босогчдод Оросын агаарын цэргийн хүчин цохилт өгсөн гэх мэдээллийг няцаасан байна.
Д.Жаргал
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
энэ улс одоо худлаа дүр эсгэхээс өөр юм үлдсэнгүй худлаа нэг их цэрэг оруулдаг дэлхмй дахинд хүчтэ мэт сэтгэгдэл төрүүлэх гэсэн хоосон санаархал байййлдаж яадахгүй ашигихонжоо хайгчид х о гийн улс
TENEG YANKUUD,