Сирийн арми Алеппо мужийн 50 тосгоныг чөлөөлөв

Алеппо мужийн зүүн урд орших 50 тосгоныг Сирийн арми зэвсэгт дайчдын дэмжлэгтэйгээр  чөлөөллөө хэмээн мягмар гарагт мэдээлэв.

Эх сурвалжийн хэлснээр, үүссэн нурангийг цэвэрлэхээр хоёр тосгоны оршин суугчид эргэн ирсэн байсан байна. “Өчигдөр Сирийн арми Идлиб муж руу давшилтаа үргэлжлүүсэн. Бид 50 гаруй тосгон буюу 120 хавтгай дөөрвөлжин километр газар нутгийг чөлөөллөө” хэмээн Хоуксын цөл цэргийн бүлэг манай агентлагт мэдээллээ.

Хоуксын цөл цэргийн бүлгийг дөрвөн жилийн өмнө Сирийн хямрал эхлэх үед чөлөөнд гарсан армийн офицер Мохамед Жабер байгуулсан юм. Улсын өнцөг булан бүрээс ирсэн, янз бүрийн шашинтай 4-5 мянган дайчнаас тус бүлэг бүрддэг. Бүлгийн бүх үйл ажиллагаа Сирийн армитай харилцан холбоотой юм байна.

Ираны Фарс агентлагийн мэдээлснээр, Сири дахь Оросын цэргийн агаарын цохилтоос үүдэн 800 мянган дүрвэгч нутаг буцах тооцоо гарсан юм.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад сүүлийн гурван өдөр Оросын байлдааны агаарын сөнөөгч онгоцууд “Лалын улс-ын 285 байг устгасан байна. Сирийн Ерөнхийлөгч Башар Ассад Орос улсад албан ёсны хүсэлт гаргаснаар есдүгээр сарын 30-наас Оросын цэргийн үйл ажиллагаа эхэлсэн юм.

Х.Аминаа

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих