Коби найзыгаа эргэжээ
“NBA”-ийн од Коби Брайнт өчигдөр Ламар Одомын хэвтэн эмчүүлж буй эмнэлэгт очиж, найзыгаа эргэсэн байна. Тэрбээр цаг орчим найзтайгаа уулзсан аж. Дараа нь эмнэлгийн гадна цугларсан сэтгүүлчдэд Одомын биеийн байдлын талаар мэдээлэл өгсөн тухай “www.hollywoodlife.com” мэдээллээ.
Коби “Бид бол ахан дүүс. Бидний нөхөрлөл мөнх. Одомын биеийн байдал сайжирч байгаа. Хэзээ эмнэлгээс гарах нь тодорхойгүй байгаа. Тэрбээр хэдэн хоног хангалттай тэжээллэг хүнс хэрэглээгүй учир их жин хассан. Би болон олон хүн түүнийг өмнөх шигээ эрч хүчтэй болно гэдэгт итгэлтэй байна” гэж хэлжээ.
Сэтгүүлчид тамирчин эрээс “Одом хар тамхи хэрэглэсэн гэсэн” хэмээн асуухад тэрбээр “Худлаа мэдээлэл байна. Тэр хар тамхи хэрэглээгүй. Зүгээр л архи, согтууруулах ундаа хэрэглэсэн. Та нар худлаа мэдээлэл нийтэд цацах хэрэггүй” гэж хариулсан байна.
Хэдий Коби сайн найзаа хамгаалж буй ч Нью Йоркийн цагдаа нар Одомыг хар тамхи зөвшөөрөлгүй хэрэглэсэн хэмээн шалгаж байгаа аж. Түүнийг эмнэлгээс гарсны дараа шууд баривчлахаа цагдаа нар сануулсан билээ.
Одомыг экс эхнэр реалити шоуны од Кхоле Кардашиан асарч байгаа юм. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт салах өргөдлөө хүчингүй болгохоор шүүхэд хандсан байна.
Б.Дэлгэрцэцэг
Shuud.mn
URL: