МАН-ынхан ирэх сард бужигнана
МАН-ын бага хурлыг энэ сарын 16-ны єдєр болно хэмээн отож харзнаж байсан улс тєрийн хvчнvvд болон бас бус хvмvvс байлаа. Хэрэв МАН бага хурлаа хийсэн бол намын дотоод асуудалтай холбоотой санаанд оромгvй олон зvйл болох байсан гэх. Vе vехэн Н.Энхбаярын єрєєгєєр орж сэм сэмхэн уулзах болсон гэгдэх У.Хvрэлсvх намын даргынхаа эсрэг залуусаа цэнэглэж байгаа сурагтай. Харин тvvнийг нь дагаад М.Энхболдын фракцийнхан буюу Т.Бадамжунайтнууд залуучуудынхаа талд зогсох болсноор єєрсдийгєє 90 жилийн тvvхтэй гэгддэг энэ намд эрх мэдлиин тєлєєх дотоод тэмцэл, зєрчлийн суурь тавигдсаар байгаа юм.
Тиймээс М.Энхболдоор дамжуулан МАН, МАХН-тай хамтран ил биш далдаар сонгуульд оролцож болох дvр зураг харагдаж буй. 2005 оны эхээр болсон МАХН-ын Их хуралд Н.Энхбаярын хатгаасаар М.Энхболд, У.Хvрэлсvх нарын хучин зvтгэлээр С.Баярыг хэдхэн саналын зєрvvтэйгээр МАХН-ын даргаас буулгаж, М.Энхболдыг сонгож байсан удаатай. Тиймээс С.Баярыг МАХН-ын ерєнхий нарийн бичгийн дарга байхад М.Энхболд намын дарга болж Ерєнхий сайдаар томилогдож байсан тvух бий. Тэр утгаараа Н.Энхбаяр М.Энхболд нарын хязгааргvй шvлэнгэтсэн шунал Монголын хєгжилд хотын газрыг худалдан идсэн луйвраасаа илvv гай болсон хэмээн учир мэдэх хvмvvс ярих юм билээ. Энэ бvхнийг дурсч байгаагийн учир нь М.Энхболдын фракци єнєєдрийн МАН дотор байгаа хамгийн хvчирхэг бvлэглэл.
Єєрєєр хэлбэл тэд МАН-ын бага хурлын гишvvдийн олонхи хувийг бvрдvvлдэг, бєгєєд тvvний бялуунаас хувь хvртэгсэд олон бий. Элдэв зvйлийн цуглуулга болсон тvvний бvлэглэлийнхэн зєвхєн эрх мэдлээр дамжиж юуг ч хийж болно гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон хvмvvс. Тиймээс энэ хvнээр дамжуулан Н.Энхбаяр У.Хvрэлсvхийн гар хєл болох залуучуудын бvлэглэлийг єєртєє элсvvлэхээ мартахгvй биз ээ.
Юу ч хийхээс буцахгvй, хэн нэгний ашиг сонирхлын тєлєє нэгэн зохион байгуулалтад бат зогсч шударга ёсны мэдрэмж нь аль хэдийнэ алга болсон М.Энхболдын бvлэглэлийнхэн дор У.Хvрэлсvхийн, цэнэглэсэн боловсрол нимгэнчvvд нэгдэх юм бол МАН-ын дотор юу болох нь тодорхой. Ийм бvлэглэл ч vvссэн гэдэг. Тиймээс удахгvй болох МАН-ын бага хурлаар эрх мэдлийн тєлєє тэмцэгчид “толгойгоороо тоглох” ч бага хэрэг гарах бололтой.
Vvнээс гадна МАН-ыг бужигнуулах болсон єєр нэгэн шалтгаан бий. Сонгууль дєхєж байгаа энэ vед нэг хэсэг ємч мэтээр хуульчлагдаад єрх тусгаарласан МАХН-ын нєхдvvд єєрсдийн байр сууриа хєдєє орон нутагт бат бєх гэгч нь бэхэлжээ. Энэ нь єнгєрсєн сард гарсан намуудын рейтингийг тодорхойлсон судалгаа ч нєлєєлсєн байж болох. Судалгаанаас харахад Архангай, Завхан, Ємнєговь, Сvхбаатар, Дорнод зэрэг аймгуудад МАН-ынхан хvнд байдалд оржээ. Харин Увс, Баян-Єлгий, Ховдод харьцаа ижил байх жишээний. Гэтэл Сэлэнгэ, Булган аймагт нэр хvнд нь шалдаа буусан байх юм. Энэ бvхэн МАХН-ынхан хєдєє орон нутагт сайн ажиллаж байгаагийн илрэл бєгєєд Н.Энхбаярыг дэмжигч “улаан пасторттангууд” олон. МАН-ын талаар ойлголт багатай. Насаараа “Ху”-даа vнэнчээ илтгэсэн хєлбємбєгийн фанатуудаас ч илvv хєгжєєн дэмжигчид байгааг харуулж байна гэж ойлгож болох.
Тиймээс Н.Энхбаярын гэгддэг МАН-ын зарим улстєрчид авлигыг устгаж шударга ёсыг тогтоох нэрээр МАХН-д эргэн ирэхээр зэхэж байгаа гэх. Ингээд Н.Энхбаярын МАХН доор, дээрээсээ хvчирхэгжиж, МАН хэмээн зvсээ хувиргаж олон жил луйвар хийж эцэст нь хариуцлагаас зугтсан зарим этгээдvvдэд санаанд оромгvй цочрол єгч байгаа нь мэдээж. Тиймээс МАН 90 жилийн хоосон тvvхээс єєр юу ч байхгvй сонгуулийн хаалгыг тогших болж байгаа учраас буруугаа бие бие рvvгээ буруугаа наан нялзаах нь элбэгшиж, сонгууль дєхєд тусам тогоон дотроо хагаралддаг явдал нь ирэх сард улам бvр идэвхжих ‘шинжтэй. Мэхт мэхэндээ гэдэг vг ч бас байх аа.
…Ингээд Н.Энхбаярын МАХН доор, дээрээсээ хvчирхэгжиж, МАН хэмээн зvсээ хувиргаж олон жил луйвар хийж эцэст нь хариуцлагаас зугтсан зарим этгээдvvдэд санаанд оромгvй иочрол єгч байгаа нь мэдээж. Тиймээс МАН 90 жилийн хоосон тvvхээс єєр юу ч байхгvй сонгуулийн хаалгыг тогших болж байгаа учраас буруугаа бие бие рvvгээ буруугаа наан нялзаах нь элбэгшиж, сонгууль дєхєд тусам тогоон дотроо хагаралддаг явдал нь ирэх сард улам бvр идэвхжих шинжтэй…
Б.Даваа
URL: