С.Баярцогтод “боломж” олголоо
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар С.Баярцогтын асуудлыг хэлэлцэж түүнд “боломж” олгохоор болжээ. Тодруулбал, УИХ болон Үндсэн хуулийн Цэцийн дээд суудлын хуралдаанаар маргааныг эцэслэтэл С.Баярцогтыг сайдаас огцруулах О.Баасанхүү гишүүний саналыг хэлэлцэхгүй байхаар болсон байна.
УИХ-ын гишүүн нь сайдыг огцруулах санал гаргах нь Засгийн газрын танхимын зарчимд халдаж Үндсэн хууль зөрчиж байна гэх гомдол Үндсэн хуулийн Цэцэд ирсэнтэй холбоотойгоор энэхүү гомдлыг хянаж байгаа. Мөн энэ үеэр О.Баасанхүү С.Баярцогттой хамт нэг танхимд ажиллаж чадахгүй гэж мэдэгдэн түүнийг огцруулах төслийг өргөн барьсан.
Үндсэн хуулийн Цэцээс гаргасан “УИХ-ын гишүүн нь сайдыг огцруулах санал гаргах эрхгүй” гэх шийдвэрийг УИХ-ын гишүүд хүлээн аваагүй. Ийнхүү УИХ дунд суудлын хуралдааны дүгнэлтийг нь хүлээж тул Цэцээс дахин долоогоос есөн гишүүний бүрэлдэхүүн бүхий Их суудлын хуралдаа хийж эцсийн шийдвэрийг гаргах юм.
Д.ЖАРГАЛ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ene hun odoo bolimoor umdoo ulaan tsaim guriigeel suugaad bhiin