Төрийн ордон цэнхэр өнгөөр гэрэлтэв
НҮБ-ын 70 жилийн ойг тохиолдуулан дэлхийн улс орнуудад алдартай барилга, хөшөө, түүх дурсгалын газруудыг НҮБ-ын цэнхэр өнгөөр гэрэлтүүлэх аян өрнөж байгаа юм.
Дэлхий нийтийн аянд Монгол Улс нэгдэж өчигдөр буюу Монгол Улс НҮБ-ын 101 дэх гишүүн улс болж элссэн өдрийг тохиолдуулан Төрийн ордон болон Чингис хааны хөшөөг цэнхэр өнгөөр гэрэлтүүллээ. “НҮБ-ын цэнхэр өнгөөр дэлхийгээ гэрэлтүүлье” аяны хүрээнд алдарт барилга байгууламжийг цэнхэртүүлэх аян Шинэ Зеланд улсаас эхэлж улс тив дамжин үргэлжилж Нью Йорк хот дах НҮБ-ын Төв байр, Эмпайр цамхаг, Египетийн пирамидууд, Рио де Жанейро хотын Христийн хөшөө, Хятадын Цагаан хэрэм, Оросын Санкт Петербург дахь Эрмитаж, Йорданы эртний Петра хот, Австралийн Сиднейн дуурийн театр зэрэг 300 гаруй түүх, дурсгалын алдартай газруудыг цэнхэр өнгөөр гэрэлтүүллээ. Энэ өдрийг 1948 оны аравдугаар сарын 24-нөөс эхлэн тэмдэглэж иржээ.
М.Энх
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
НҮБд энэ зураг мэдээллээ хүргээч э. Сэтгүүлчдээ. НҮБ мэдээгүй байна.