Америкчуудын айдас бол авлига

Top10Fears_0

Чапманы их сургуулиас явуулсан “Америкийн айдас” хэмээх нэртэй судалгаагаар төрийн албан хаагчдын авлига хамгийн их айдас төрүүлж буй зүйлийн жагсаалтыг тэргүүлэв. Энэ удаагийн судалгаа нь тус сургуулиас хоёр дахь жилдээ зохион байгуулж буй бөгөөд судалгаанд үндэсний хэмжээнд 1500 гаруй иргэнийг хамруулжээ.

Судалгаанд америкчуудын айдсыг төрүүлдэг гэмт хэрэг, байгаль орчин, ирээдүй, технологи, насжилт, өвчлөл ба эрүүл мэнд, байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гамшиг зэрэг олон асуудлыг хамруулсан байна. Уг судалгаагаар америкчуудыг хамгийн их айлгадаг 10 зүйлийн жагсаалтыг харуулбал:

  1. Төрийн албан хаагчдын авлига;
  2. Кибер терроризм;
  3. Хувь хүний нууц мэдээллийг хувийн байгууллагууд ашиглах;
  4. Террорист халдлага;
  5. Хувь хүний нууц мэдээллийг төрийн байгууллага ашиглах;
  6. Биологийн зэвсэг;
  7. Иргэний бүртгэлийн дугаарын хулгай /Identity theft-өөр хүний хувийн мэдээлэл, нэр, регистрийн дугаар, кредит картын дугаар зэргийг зөвшөөрөлгүйгээр ашиглан санхүүгийн гэмт хэрэг үйлдэх/;
  8. Эдийн засгийн уналт;
  9. Ирээдүйд мөнгөний хомсдол үүсэх;
  10. Зээлийн картын залилан.

“2015 оны судалгаагаар америкчуудын айдас эдийн засгийн асуудалтай ихээхэн холбоотой байгааг харуулж байна. Ер нь хүмүүс өөрсдийн хянаж чадахгүй зүйлээс их айдаг. Технологи болон улс эдийн засгийн ирээдүй гэсэн 2 зүйлийг урьдчилан төсөөлөх ямар ч боломжгүй юм” хэмээн тус судалгааг удирдан зохион байгуулсан Доктор Кристопер Бадер хэлсэн юм.


URL:

Нэр: zocin Огноо: 28 October 2015

хамгийн их авилга цэцэглэсэн орон шүү дээ

Сэтгэгдэл бичих