Байшингаа зарахдаа гадна тохижилтоо сэтгэл татам болгох зөвлөгөө

Байшингийн гадна талбай анхаарал татахуйц, бүр аяга кофе юмуу үдшээр коктейл амтлан суух хангалттай том зайтай бол энэ нь байшингаа зарахад томоохон давуу талыг бий болгодог. Ингээд та бүхэнд гадна талбайг хамгийн оновчтой байдлаар ашиглах дараах зөвлөгөөг хүргэж байна

ШАЛЛАХ

Хэрвээ танайх жижиг талбайтай бол өндөр чанарын хавтан, чулуунд мөнгө зарах шаардлагагүй. Модон хавтан суулгах нь хээнцэр, тохилог орчин бүрдүүлэх өөр нэг арга юм.

144599613456302666d82ab

ТӨСӨӨЛЛӨӨ ТОДОРХОЙ БОЛГОХ

Ширээний тавцан шилэн бол орчноо илүү саруулхан харагдуулдаг давуу талтай. Харагдах байдлаараа ч маш цэвэрхэн байх болно.

14459961545630267a5c321

АРАГШ ХАРАХ

Сандалны хувьд түшлэг нь задгай эсвэл вандан сандал сонговол энэ нь хүний харж байгаа орчныг хязгаарлахгүй тул танай талбайг нээлттэй том гэж харагдуулдаг.

ТӨВЛӨРӨЛ

Жижиг зайд төв цэг бий болгох нь үзэмж нэмдэг. Жирийн нэг цэцэрлэгийн урлал, жижиг цэцэгт мод эсвэл аль нэг буландаа бяцхан усан байгууламж байрлуулвал талбайг орчин үеийн, загварлаг харагдуулж, худалдан авагчдын анхаарлыг талбайн хэмжээнд биш загварт нь илүү хандуулах болно.

1445996205563026ad2fffa

ХЭМЖЭЭГЭЭ БАГАСГА

Дэлхийн хамгийн том гадна талбайн буйдан магадгүй хоосон зүүд байх, гэхдээ энэ нь хашлага юмуу ширээнд тань тийм ч их тус болохгүй. Зай талбайгаа бүхэлд нь дүүргэх хэт том биш харин талбайд ялгарч харагдахуйц  тавилга сонгох хэрэгтэй. Жишээ нь жижигхэн галын тулга сайхан сонголт байх болно.

1445996241563026d12feeb

БОСОО ТЭНХЛЭГ

Ханын цэцэрлэг нь нэмэлт талбай шаардахгүйгээр ногоон цэцэрлэгтэй харагдуулах давуу талтай.  Шүүслэг ургамлаар хийсэн ханын урлал нь хээ загвар нэмэх энгийн арга болохоос гадна талбайн зах руу анхаарлыг татсанаар талбай илүү том  харагдах юм.

1445996272563026f0aae05

ГРИЛЛИЙГ БҮҮ НУУ

Цэвэрхэн барбекью нь худалдан авагчдад өөрсдийн гэрийнхээ гадаа хоол хийж буй төсөөлөл өгдөг. Хэрвээ танай грилл бүтэн гахай шарах том хэмжээтэй эсвэл эвдэрчихсэн байгаа л биш бол түүнийг нуух хэрэггүй.

14459962985630270a7f7d7


URL:

Сэтгэгдэл бичих