ЗХЖШ-ын дэд даргаар Р.Сүхбатыг томиллоо

Батлан хамгаалахын сайдын зөвлөл хуралдаж, Зэвсэгт хүчний жанжин штабын /ЗХЖШ/ дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнайг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тодруулбал, тэрбээр НҮБ-ын цэргийн хүчний секторын командлагчийн шалгуурт тэнцсэн учраас ийнхүү чөлөөлсөн байдаг.

Тэгвэл Батлан хамгаалахын сайд Ж.Цолмон тушаал гаргаж, ЗХЖШ-ын дэд даргаар бригадын генерал Р.Сүхбатыг томилсон байна.

Хошууч генерал Б.Баярмагнайг дэд даргын албан тушаалаас чөлөөлөгдсөний дараа уг суудалд хэнийг суулгах вэ гэсэн асуудал хүчтэй яригдсан байдаг. Түүний оронд штабын Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Р.Сүхбат, ЗХЖШ-ын дарга асан, дэслэгч генерал Ц.Бямбажав, Зэвсэгт хүчний Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал П.Доржсүрэн нарын нэр яригдаж байсан ч Р.Сүхбат нь Батлан хамгаалахын сайд Ж.Цолмонтой нэг нутаг учраас дэд даргын албан тушаалд томилогдох хамгийн магадлал өндөртэй хүн хэмээн яригдаж байсан юм.

Бригадын генерал Р.Сүхбат нь Одессийн цэргийн дунд сургууль, Батлан хамгаалахын Удирдлагын академи, ОХУ-ын жанжин штабын академийг тус тус дүүргэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих