Дордохын долоогийн долоон булчирхай
Дордохын 7 заалт юун тухай гэдгийг мэдэхгүй хүн монголд байхгүй. Титэм хуулийхаа үнэ цэнэ, үйлчлэх хүрээ, эрхэмсэг дээд чанарыг дордуулсан 7 ѳѳрчлѳлт нь, АН-аас ерѳнхий сайдад нэр дэвшсэн халзан Ганболдыг тухайн үеийн ерѳнхийлэгч 7 удаа буцааснаас сэдэлттэй гэдгийг ч хүмүүс андахаа больсон. Долоогийн сэдэлттэй, долоон ѳѳрчлѳлтийн долоон булчирхайг дэлгэе гэж бодож энэхүү нийтлэлийг тэрлэв.
1. Улс орны нийгэм эдийн засгийн шийдэгдээгүй асуудлууд дээвэртээ тултал хуримтлагдаж, УИХ нь хэлэлцэхээр
тогтож тѳлѳвлѳсѳн асуудлуудаа ч Чуулганыхаа хугацаанд багтааж шийдэх чадамжаа алдлаа. Энэ нь УИХ-ын ээлжит Чуулган хагас жилд 75 хоног хуралддаг байсныг дордуулан ѳѳрчилж 50 хоног болгосонтой шууд холбоотой.
2. Гишүүд хуралдаа суухаа больж, ирц хангалтгүйд ундууцсан улс тѳрийн зарим бүлэглэл, улс ард түмний тѳсѳв зэрэг чухал асуудлыг ирцгүй додомдохыг эсэргүүцэн хурал хаян гарч явдаг болсон. Энэ нь, доод зах нь 51 гишүүнтэй хуралддаг байсныг дордуулан ѳѳрчилж 39 болгосноор ирцийн босго намссан юм чинь надтай, надгүй болох л байлгүй гэсэн залхуу сэтгэлгээгээр гишүүд хурлаа тасалдаг болсонтой шууд холбоотой. Маш чухал асуудлыг ч гэсэн ердѳѳ 20 хүн кноп дарахад л батлагдахаар нѳхцѳл бүрджээ.
3. Онол, арга зүйн хувьд үндэслэл муутай, концепци байхгүй, заримдаа ард түмний язгуур эрх ашигт илт харшилсан сѳрѳг хуулиуд Байнгийн хороодоос ИХ-д байнга орж ирдэг болсон. Чанаргүй, шударга бус хууль гарах болсон шалтгаан нь БХ-ы 17 гишүүний 9 нь ирээд 5 гишүүн олонхи болон батлахад л хангалттай болгон дордуулж ѳѳрчилсѳнтѳй шууд холбоотой.
4. УИХ-ын гишүүд албан тушаалаар хѳѳцѳлдѳх нь эх захаа алдсан. Тѳрийн саарал ордонд цагаан захтнуудын ХАР ЗАХ нээгдсэн. Сайдын сэнтийд ИХ-ын гишүүн болгон горилж, ашгийн сонирхлоо гүйцэлдүүлэх албан тушаалын үнэ хаялцуулах бирж далд сүлжээгээр байгуулагдсан. Сайдын сэнтийн үнэ хагас сая долларт хүрснийг хэн хүнгүй мэдэх болжээ. Сайд болчих боломж мѳнгѳтѳй, бэлтэй хүн бүрийн ѳмнѳ чѳлѳѳтэй нээгдсэний уршгаар, ѳнѳѳдѳр Засгийн газраа бүрдүүлээд, маргаашнаас нь огцруулах ажилдаа ханцуй шамлан ордог эрүүл биш байдал үүсч, эцэс тѳгсгѳлгүй албан тушаал ярьж сууцгаадаг болсон. Энэ нь УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно гэсэн заалт оруулан ҮХ-иа долоон дордуулж ѳѳрчилсѳнтэй шууд холбоотой.
5. ҮХ-ийн 68.1-д, Үндсэн Хуульд ѳѳрчлѳлт оруулах саналыг ҮХ-ийн Цэц УИХ-д ѳргѳн мэдүүлж болно гэсэн заалтыг зѳрчиж Цэцийн дарга Н.Жанцанг, Хурлын үүдний ѳрѳѳнд урьдчилан бэлдэж суулгаж байгаад ѳѳрчлѳлтийг хэлэлцэх үед УИХ-ын дарга Р.Гончигдорж Жанцанг дуудаж, санал оруулуулж үндсэн хуулийн ѳѳрчлѳлтийг баталсан байдаг. Түүний дараа, Цэцийн зарим гишүүд гомдол гаргаж, Цэцийн дүгнэлт гараагүй асуудлыг Цэцийн дарга ИХ-д санал оруулах эрхгүй гэж үзэж, улмаар УИХ-ын шийдвэр хүчингүй гэсэн дүгнэлтийг Дунд суудлаас гаргасан байдаг юм. УИХ, Цэцийн Дунд суудлын дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гээд хүлээж аваагүй, дунд суудал балчирдсан гэсэн үг. Энэ нь бас л ҮХ-иа зѳрчсѳн процедурын алдаа байв.
6. ҮХ-ийн Цэцийн Их суудал 2000 оны 11 сарын 29-нд хуралдаж, Дунд суудлын дүгнэлтийг хэвээр үлдээн, УИХ-ын шийдвэрийг ҮХ зѳрчсѳн учир хүчингүй гэсэн дүгнэлт гаргасан. Гэтэл УИХ, …ҮХ-ийн Цэц ѳргѳн мэдүүлж болно гэсэн нь заавал гэсэн үг биш, хоёрдмол утгатай гэсэн гүжирдлэгийн тайлбар хийснээр хүлээж аваагүй. ҮХ-ийн Цэц ѳргѳн мэдүүлж болно гэсэн нь ѳѳр субьект мэдүүлж болохгүй гэсэн логик утгатай, бусад улс оронд ч ҮХ-ийн зарим тайлбар дээр логикийн арга хэрэглэдэг гэж хуульчид мянга тайлбарлаад нэмэр болоогүй. Ийнхүү ҮХ зѳрчсѳн дордохын 7 ѳѳрчлѳлтийг одоог хүртэл хууль бусаар мѳрдсѳѳр, давхар дээлээ нѳмѳргѳсѳѳр, хурлын ирцээ бүрдүүлж чадахгүй мунгинасаар, цѳѳн гишүүнээр гул бариулан шударга бус шийдвэр баталсаар ѳнѳѳдрийг хүрч байгаа нь факт юм. Буруу тѳрийн шийдвэр буруу байдаг нь Ил тодын хууль, Ѳршѳѳх хуулиар нотлогдлоо. ҮХ-ийн Цэц нь ҮХ-иа хамгаалж чаддаггүйн тод жишээ бол энэ. Иргэн Ламжав үүнд бухимдан ҮХ-ийн Цэц бол хѳгшин арслан гэж нэрлэж байв.
7. ҮХ-ийн дордохын 7 ѳѳрчлѳлтийг Р.Гончигдорж, Н.Энхбаяр нар үгсэн санаачилсан, Цэцийн дарга Жанцанг Хурлын үүдний танхимд урьдчилан бэлдэж суулгасан, Цэц …санал оруулж болно. гэдэг заалтад эцсийн тайлбар ѳхгүй байгаа гээд олон олон факт, энэ ажиллагаа эхнээсээ хуйвалдааны шинжтэй байсан гэдгийг нотолдог юм билээ. ҮХ-ийн Цэцийн наад зах нь 3 гишүүн ҮХ-ийн заалтад ѳѳрчлѳлт оруулах процедурыг ойлгодоггүй юм билээ гэж иргэн Ламжав нотолдог юм. Тэрээр Цэцийн гишүүн нэг бүртэй уулзаж ярилцсан хүний хувьд мэдэж л байгаа гэж итгэж байна.
Дүгнэлт.
Клептократууд ( тѳрийн хулгайчид)-ын ашгийн сонирхлоор хийгдсэн ҮХ-ийн бэсрэг хувьсгалын үр дагаварыг арилгаж, монголын ард түмэн дордохын 7 булай, булхайгаас ҮХ-иа цаг алдалгүй цэвэрлэж авах ёстой. Титэм хуулинд ѳѳрчлѳлт оруулах асуудлыг цаашид ард түмний итгэлийг бүрэн алдсан одоогийн тѳр засаг хийх чадамжгүй, ард түмний саналгүй хийсэн ѳчүүхэн ч болов ѳѳрчлѳлтийг хулгай, луйвард тооцож байх нь шударга ёсонд нийцнэ.
Түүнээс гадна, ҮХ-ийн хяналтын Цэц гэх тусгай байгууллагатай, дэлхий дээр цорын ганц улс бол Монгол. Орос улсад бол мэргэжлийн шүүгч нараас бүрдсэн Конституционный Суд Үндсэн хуулиа хамгаалж байдаг. Бусад оронд Дээд Шүүх нь, зарим парламент хѳгжчихсѳн оронд анхан шатны шүүхүүд нь энэ хяналтыг хэрэгжүүлдэг ажээ. Ардчилсан гэх чимэгтэй одоогийн тѳр, аномаль (тѳрѳлхийн гажиг) алдаагаа ѳѳрѳѳ засах учиртай. Үндсэн хуулийн ийм манаачтай байснаас, манаачаа халаад функцыг нь Дээд Шүүхдээ шилжүүлвэл шүүх засаглалын нэр хүнд дээшлэхэд ч гэсэн нэмэр болох байх гэж бодож явдаг. Дээд Шүүхийн шийдвэрийг бол хэлэлцэхгүй, гагцхүү хэрэгжүүлнэ. Тѳрийн 3 ѳндѳрлѳг нь Элбэгдорж, Энхболд, Сайханбилэг нар биш ээ, тулгын 3 чулуу шиг тѳрт ёсны 3 засаглал бий, энэ нь Хууль тогтоох засаглал, Гүйцэтгэх засаглал, Шүүх засаглал юм. Тѳрийн 3 ѳндѳрлѳгийн нэг болох Шүүх засаглал нь Ѳршѳѳх хуулийг 6 цаг хэлэлцэж хэрэглэж болохгүй гээд шийдвэр гаргачихаад байхад мэргэжлийн бус Цэц хянана гээд сууж байдаг, ийм дампуу ажиллагаа цааш үргэлжилвэл тусгаар тогнол ч ганхаж мэднэ гэсэн сэрэмжлүүлэг үнэний хувьтай.
Зѳвхѳн нийгэм зүйн талаас нь харж бичлээ, хуулчид эрх зүйн үндэслэлийг нь илүү сайхан гаргаж ирэх байхаа.
Ирж байгаа цагийн дууг ѳнгѳрсѳн үеийн ѳтгѳс дуулдаг юм биш!
Эдийн засагч, социологич И.Цэрэнхүү

URL: