Монгол Улс ургацынхаа 90 хувийг алдсан

06f5a5aa5460ba09original

Ихэнх аймгуудад хур тунадас олон жилийн дундажтай харьцуулахад бага орж,  өвс, ногооны гарц муу, олон хоног өдөртөө хэт их халуун, шөнөдөө хүйтэн хонож байгаагаас ихэнх аймагт гандуу нөхцөл байдал үүсч мал сүрэг тарга тэвээрэг сайн аваагүй байна.

Түүнчлэн өвс, ногоо муугаас хадлан, тэжээл бэлтгэх өвөлжилтийн бэлтгэл ажил хүндэрч, төлөвлөсөн ургацын 50-60 %-ийг алдах эрсдэл үүсээд байгааг өнгөрсөн саруудад тариаланчид мэдэгдэж байсан.

Тэгвэл Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооны тэргүүн Л.Цандэлэг “Монгол Улс нийт ургацынхаа 90 хувийг алдсан” гэсэн мэдэгдлийг хийлээ.


URL:

Нэр: Anonymous Огноо: 28 October 2015

Хохь чинь

Сэтгэгдэл бичих