Ж.Мөнхбат: Монголын улс төрд завшилцал биш зөвшилцөл хэрэгтэй
Эдийн засаг, улс төрийн хямралаас гарах гарц шийдлийг хамтдаа эрэлхийлж Монгол Ардын Намаас санаачлан, зохион байгуулж буй “Бид хамтдаа” Үндэсний Форумд оролцогч эрхэм зочид Та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Одоогоос 95 жилийн тэртээ 1920 оны хавар Монголын эх орончид улс орныг маань эзэрхийлэн түрэмгийлсэн гамин цэргийн генерал Сюй Шүжан хэмээгчийн хашаан дээр наасан эсэргүүцлийн бичигт “Одоо …/манай/ олон засаг ноёд эрдмийг судалж, улсыг засахыг эрхэмлэх байтугай нэгэн биеийн угсаа, өндөр эрх тушаалд эрдэж, энгийн, шударга номхон ардыг хилс дарлаж, алба гувчуурыг ёсны гадна авах ба хуулийг тэрслэн, журмыг умартаж, эрдэмтнийг аглагт цөлж, зусар бялдуучийг ойр байлган, дан биеийн гэдэс цатгалангаар жаргахыг хичээхээс өөр үгүй болсон нь олны сэтгэлд огт нийцэхгүйд хүрчээ” хэмээн өгүүлсэн нь өнөөгийн Монголын улс төрийн бодит байдлыг өөрийн эрхгүй санагдуулж байна. “Улс төрийн илтгэлээ миний бие түүхэн сургамж бүхий сурвалжийн үгээр эхэлж буй нь учиртай. Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралд сүүлийн гурван жилд гарч буй хүндрэл бэрхшээлүүд улс төр судлаачдын дунд Монголд “Улс төрийн хямрал” бийболсонэсэхталаарихээхэн маргаан дагуулж байна.
Судлаачдын нэг хэсэг нь Монголд өнөөдөр “системийн хямрал”, “системийн эвдрэл”, “Монголын ардчиллын мухардал”, “Ардчиллын сүйрэл” нүүрлээд байна хэмээн эрс байдлаар тодорхойлж байхад нөгөө хэсэг нь “Монголын ардчилалд гажуудал бий болж цаашид хямрал болж даамжрах шинж төлөвтэй байна” гэсэн нилээд прагматик дүгнэлтийг хийж байна.
Өнөөгийн эрх баригчдын улс төрийн харалган бодлогын алдаагаар ажилгүйдэл, ядуурал, нийгмийн бухимдал өдөр ирэх бүр нэмэгдэж, ардчилал нэрээр халхавч хийн, эрх ашгаараа талцан хуваагдсан улс төр, эдийн засгийн фракц бүлэглэлүүдийн хоорондох зөрчил тэмцэл нь Монгол Улсад эдийн засгийн хямрал, засаглалын дампуурлыг бодитоор авчирлаа. Энэ бүхэн нь өнөөдөр Монголын улс төрд хямрал нүүрлэж, улмаар архагшин гүнзгийрэх үндэс болж байна гэжминий бие улс төр судлаач мэргэжилтэй улс төрч хүний хувьд дүгнэж байна.Үүнийг би дараах таван багц байдлаар тодорхойлж байгаа юм.
Нэгдүгээрт, засаглал хуваарилалтын зарчим алдагдаж, институц хоорондын эрх үүргийн харилцан хамаарал хямралын байдалд хүрлээ. Үүний илрэл нь Засгийн газар нь УИХ-аа барьцаалсан, хууль тогтоох байгууллага нь гүйцэтгэх засаглал болон дэр- гэдэх байгуулагууддаа хяналт тавьж хариуцлага тооцох чадамжаа алдсан, хараат бус байх ёстой хууль, шүүхийн байгууллага нь эрх баригч эрх мэдэлтнүүдийн нөлөөлөлд ав- тан улс төрийн зэвсэг нь болсон, Ерөнхийлөгчийн инсти- туц болон Засгийн газрын үйл ажиллагааны чиг үүрэг дав- хацсан явдал юм.
Хоёрдугаарт, өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй сонгуулийн тогтолцоо, хууль тогтоомж, нэр дэвшүүлэх, санал тоолох, маргаан шийдвэрлэх үйл явц нь сонгогчид болон сонгуульд оролцож байгаа улс төрийн намуудад эргэлзээ хардлага төрүүлэх болсон. Улс төрийн сонгууль шударга болохгүй байгаагаас төр засгаа шударга, ил тодоор бүрдүүлж чадахгүй байгаа нь төрийн үйл ажиллагааны легитимт шинж алдагдах үндэс суурь болж байна.
Гуравдугаарт, парламентат ёсны зарчим алдагдаж аливаа асуудлыг олонхын хүч түрэлтээр шийдэж, дураар авирлах явдал хэрээс хэтэрлээ. Төрийн дээр нам, фракц бүлэглэлүүд зайдалж, тэдний эрх ашгийн өмнө төрийн институцын үйл ажил- лагаа хүчин мөхөсдөх болжээ.
Дөрөвдүгээрт, улс төрчдийн ёс зүй, ёс суртахуун доройтож, эрх мэдэл, эд баялагт шунасан увайгүй үйлдэл нь хэрээс хэтэрч, авилга хээл ха- хуулийн сүлжээ ужгиран, нийгмийг бүхэлд нь аалзны тор мэт хэрлээ. Авлига, шударга бус асуудалд нэр холбогдсон, хариуцлагагүй популизм хийсэн улс төрчдийн тоо улам олширсоор байна.
Тавддугаарт, ардчилал “дүр эсгэсэн” хэлбэрт шилжиж, ард түмэн сонгож байгуулсан төр, засгийнхаа үйл ажиллагааг хянах, санал бодлоо илэрхийлэх боломж нөхцөл хумигдаж, төрдөө итгэх итгэл үгүй болж байна. Өөр хоорондоо нягт харил- цан хамаарал бүхий дээрх та- ван үндсэн багц асуудал нь нэг нь нөгөөдөө халдварлан улс төрийн хямралын үндэс суурь болж байна. Монголчууд бид 25 жилийн өмнө улс орондоо бий болсон Улс төрийн хямралыг эвлэрэл зөвшлийн аргаар шийдвэрлэж чадсан ард түмэн. Тухайн үед бий болсон социалист системийн задралын нөлөөлөл болох гадаад хүчин зүйлээс үлэмж хамаарал бүхий нийгэм, улс төрийн хямралыг Жамбын Батмөнх тэргүүтэй тухайн үеийн эрх баригчдын хүлээцтэй зан чанар, холч ухаан, цаг үеэ мэдэрсэн мэдрэмжийн үрээр “Үндэсний зөвшилцөл” болгон өрнүүлэх нөхцөлийг бүрдүүлж, “хувьсгалын бус хувьслын замаар” хямралт байдлыг шийдвэрлэж чадсан гэж би үздэг. Тухайн үеийн эрх баригчид буулт хийж, нам-төрийн өндөр албан тушаалаасаа бүрэн бүрэлдэ- хүүнээрээ огцорч байсан нь өнөөгийн энэ цаг үеэс харахад өдгөөгийн ямар ч эрх мэдэлтэн, албан тушаалтанд байхгүй эр зориг, эх оронч сэтгэл байжээ гэдэг нь өдөр ирэх бүр тодорхой болж байна. Үндэсний зөвшилцлийн үр дүнд Монгол Улс хүн төрөлхтний хөгжлийн нийтлэг чиг хандлага болсон олон намын тогтолцоо бүхий улс төрийн ардчилал, зах зээлийн эдийн засгийн замыг эргэлт буцалтгүй сонгосон билээ. Нийгмийн өөрчлөлт өрнөсөн цаг үеэс өнөөдрийг хүртэлх туулж ирсэн 25 жилийн замнал, алдаа оноогоо цэгнэж, цаашид Монгол Улс ямар замаар хэрхэн урагшлахаа сайтар хэлэлцэжярилцах түүхэн шаардлага нэгэнт бий болжээ. Сүүлийн үед шинээр ардчи- лагдсан улс орнуудын хувьд “…ардчиллаас огцом ухарч, дарангуйлал шууд сэргэх нь ховор ч … ардчилсан тогтолцоо нь иргэдийнхээ хүсэл зоригийг биелүүлэхгүй байх, улс төрийн шударга өрсөлдөөн, хамтын ажиллагаа, зөвшилцлийг хэлбэр төдий байлгах, дарангуйлал болон ардчиллын аль алиных нь шинжийг агуулсан завсарын хэлбэр болох гибрид дэглэм тогтож болох …” тухай өрнөдийн улстөр судлаачид анхааруулах болсон байна. Эрдэмтэн судлаачдын энэхүү болгоомжлолыг Монгол Улсад зочилсон Хүний эрхийн төлөө тэмцэгч Ан Сан Су Чины “Дүр эсгэсэн ардчилал дарангуйллаас илүү хортой. Нийгмийн гажуудлыг засахгүй байх шалтаг болдог” гэсэн богинохон ишлэлээр илүү тодор- хойлж болох юм. Илтгэлийн эхэнд тодорхойл- сон хямралын үндсэн таван шалтгааныг засч залруулах гарц шийдэл хайхаар улс төрийн намуудын төлөөлөл, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачид, нийт иргэд та бид хамтдаа Үндсэн хуулийн шинэчлэл, Сонгуулийн хуулийн шинэчлэл, Улс төрийн тогтолцооны төлөвшил, Төрийн албаны шинэчлэл, шүүх эрх мэдлийн шинэтгэл, авлигатай тэмцэх гэсэн үндсэн асуудлуудад өнөөдөр төвлөрч ярилцана. Миний үзэж буйгаар төрийн институцүүдын чиг үүрэг ойлгомжтой, бие даасан болон харилцан хяналттай байдал нь хангагдсан, шийдвэр гаргах үйл явцад хууль тогтоогчдын дийлэнх олонхийн оролцоог хангасан өөрчлөлтүүдийг Үнд- сэн хуульд тусгах шаардлагатай байна. Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай гэдгийг УИХ хүлээн зөвшөөрч ажлын хэсэг байгуулсан ч харамсалтай нь өнөөг хүртэл бодит үр дүн, ахиц гарсангүй ээ. Өнөөдөр Монголд нам нь төрөө зайдалж, улс төрчид нь хуулийн дээр гарч, төрийн хуулийг өөрсдийн эрх ашиг, таалалд нийцүүлэн өөрчилж, алдаатай харалган бодлого, үйл ажиллагаагаа дураараа тайлбарлаж, үүнийхээ төлөө ямар ч хариуцлага хүлээхгүй дур зоргын байдал газар авлаа. “Хуулийн дээр гишгэсэн хүний хурууг нь тайрна” гэсэн сонгуулийн амлалтыг эрх ба- ригчдаас ард түмэн нэхэж байна. УИХ-ын хуралдааныг удир- дан зохион байгуулах үүрэг бүхий “Спикер” нь эрх барьж буй намын даргын суудлаар далайлган Гүйцэтгэх засаглал, Ерөнхий сайдын ажлыг бараг гардан хэрэгжүүлж байна гэж хэвлэл мэдээллээр шуугиж байгаа нь Засаглалын эрх мэдлийг хуваарилах онолын үндэслэгчид болох Жон Локкын хэлсэн “Эрх мэдлийн хэт төв- лөрөл нь Төрийн цаашдын оршин тогтнолд нэн аюултай”, нэрт сэтгэгч Шарль Луй Мон- тескьегийн “Хууль тогтоох бо- лон гүйцэтгэх засаглалыг нэг гарт төвлөрүүлвэл тэнд эрх чөлөө гэж байхгүй болно” хэмээсэн үгсийг өөрийн эрхгүй санагдуулж байна. Улс төрийн өндөр албан тушаалтнуудад тавих хяналт, тэдэнд хариуцлага тооцох асуудал тун бүрхэг, ойлгомжгүй байгаа нь олон түмнийг бухимдуулж, улс тө- рийн хямралыг улам бүр ужгируулж байгаа ноцтой асуудал болж байна. Ардчилал хөгж- сөн орнуудад төрийн өндөр албан тушаалтан болон парламентын гишүүдэд хүлээл- гэх хяналт, хариуцлагын ме- ханизм тодорхой үйлчилж, улс төрийн үйлажиллагаа нь хуулийн дагуу нарийн зохицуулагддаг нь тогтсон жишиг юм. Хууль тогтоомж, дүрэм журмын зохицуулалтын зэрэгцээ улс төрийн өндөр албан тушаалтнууд өөрсдөө хариуцлагатай, ёс зүйтэй байх нь улс төрийн хямралыг илаар- шуулах нэн чухал хүчин зүйл мөн. Төрийн хүн идэх, цадахын төлөө бус харин түмний эрх ашгийн төлөө шударга зарч- мыг дээдэлдэг байх ёстой гэсэн өвөг дээдсийнхээ жудаг, цадиг хоёроос суралцах цаг нэгэнт болжээ. Монгол хүний “Төрийн минь сүлд өршөө” хэмээн дээжээ өргөдөг итгэл сэтгэлийг дээш нь өргөж явах нь төр түмний төлөө зүтгэж буй улстөрч хүн бүрийн үүрэг нь байх ёстой. Өнөөдөр Монгол Улсад авлигын эсрэг тусгай хууль хэрэгжиж, ихээхэн эрх мэдэл бүхий томоохон байгууллага ажиллаж байгаа ч ардчиллаар овоглосон намтөрийн эрх барьж байгаа энэ үед “хуульчлагдсан авилга” газар авч байгаа нь аюулын харанга дэлдэж байна. Ардчилсан шударга ёсыг тогтоож, авлигачидтай дайн зарлана гэсэн сонгуулийн амлалтаар засгийн эрхийг авсан эрх баригчид өнөөдөр авлигачдыг өөгшүүлж эрхлүүлсэн Өршөөлийн хуулийг хүч түрэн баталж, АТГ-аа татан буул- гах зорилго бүхий хууль санаачлаад явж буй нь монгол төрийн гүн эмгэнэл болж байна. Өршөөлийн хуулийг хэн нэгэн хувь улс төрч хаяглан тайлбарлах улс төрийн тоглол- тын цаана сүүлийн гурван жил олуулаа хууль зөрчин, хулгай хийсэн бүхнээ нууж хаацайлах гэсэн эрх баригч хүчний увайгүй санаархал нуугдаж буйг ард түмэн сайн мэдэж байгаа. Авлигын эсрэг олон улсын хөдөлгөөн, Авлигын эсрэг НҮБ- ийн конвенцийн эвсэл, Транспэранси Интэрнэшнл зэрэг олон улсын байгууллагын сануулга зөвлөмжийг үл хайхран, олон нийтийн эсэргүүцэл, дэлхий нийтийн түгээмэл чиг хандлагыг сөрж авлигын өршөөлийг олонхиороо түрэмгийлэн баталж байгаа нь Монголын төр хэчнээн их авлигажиж, авлигач- даар дүүрснийг маш тодорхой харууллаа. “Дээр нь зөвхөн хөх тэнгэр л бий” гэж бидний итгэдэг Үндсэн хуулийн Цэц Засгийн газраасаа авлигын шинжтэй дэмжлэг авсныг УИХ- аас томилогдсон ажлын хэсэг илрүүллээ. Засгийн газар нь Үндсэн хуулийнхаа манаач на- рыгулаанцаймавлигадажсуудаг улс орон Монголоос өөр байхгүй ээ. Саяхан Малайзын Куала Лумпур хотноо болсон авлигын эсрэг олон улсын чуулганы 300 гаруй төлөөлөгч авлига албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг өршөөх хууль баталж, авлигыг хөхүүлэн дэмжсэн Монголын парламентад эмгэнэл илэрхийлж, ХБНГУ-ын Берлинхотноо болсон олон улсын Авлигын эсрэг хөдөлгөөний хурлаас байр сууриа эргэн харахыг шаардсан уриалга гаргасан нь монгол төрийн нэр хүнд олон улсын тавцанд сэвтэж байгаагийн тод жишээ юм. Авлмгын эсрэг тэмцлийг үр дүнтэй болгохын тулд шүүх засаглалыг улс төрийн нөлөөнөөс нэн даруй гаргаж, шударга хараат бус ажиллах нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй байна. Улс төрийн хямрал нүүрлэж буй өнөө үед төр засгаа сонгож байгаа Сонгуулийн хууль, санал хураалт, санал тоолох үйл явц нь ард түмний дунд ямарваа нэг эргэлзээ төрүүлэхгүй байх ёстой. Сонгуулийн тухай хуулийг боловсронгуй болгохгүйгээр, “хар машин”-ы асуудлыг шийдэхгүйгээр, ард түмний өгсөн саналыг шүүхийн шийдвэрээр өөрчилдөг байдлыг халахгүйгээр, сонгогчдыг хуурч мэхлэн саналыг нь худалдан авдаг байдлыг зогсоохгүйгээр сонгуулийг зохион байгуулж байгаа цагт “Улс төрийн хямрал” улам бүр хурцтах болно. Сүүлийн үед олон нийтийн дунд нийгэм, улс төрийн чиглэлээр санал асуулга зохион байгуулсанхэдхэдэнбиедаасан судалгааны байгууллагын судалгааны үр дүнг харьцуулж харахад: сонгогчдын улс төрийн намуудад итгэх хандлага таван жилийн өмнөхөөс эрс буурсан, улс төрд үл итгэх, үл ойшоох байдал өссөн, төрийн нэр хүнд унасан, улс төрчдийг үнэлэх үнэлэмж багасч, сонгогчдын 50 гаруй хувь нь ямар ч нам хүчин, улс төрчийг дэмжээгүй байр суурьтай байгаа нь улс төрийн хямрал нүүрлэсний тодорхой шинж тэмдэг юм. Мөн нийгэм, улс төрийн судалгааны “Социометр” байгууллагаас саяхан хийсэн “Сонгуулийн тухай” олон нийтийн санала суулгын дүнгээс харахад судалгаанд оролцогчдын 85 хувь нь намын нэрсийн жагсаалтаар сонгогддог явдлыг эсэргүүцэж, ард түмний шүүлтүүрээр ороогүй хэн нэгэн биднийг төлөөлөх ёсгүй хэмээн үзжээ. Мөн сонгуулийн саналыг тоолох “Хар машин”-д итгэхгүй байгаагаа, саналыг гараар дав- хар тоолох ёстой гэдгийг санал асуулгад оролцогчдын 91 хувь нь илэрхийлсэн байна. Ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн хууль бүхий сонгуулиар л төр засаг эмхлэн байгуулагдаж байж гэмээ нь бид “шударга төр”, “ухаалаг төр”, “тунгалаг төр”-ийн тухай ярих боломжтой болно гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Сонгуулийн хуулийг ард түмний хүсэл шаардлагад нийцүүлэн өөрчилж нэн даруй батлахыг УИХ болон улс төрийн намуудад уриалж байна. Төрийн албыг мэргэшүүлэх, улс төрөөс хараат бус бие даасан байдлаар төлөвшүүлэх үзэл баримтлалыг Монголчууд бид 20 гаруй жилийн турш хэрэгжүүлж ирсэн. Хуулийн хэрэгжилтийг хангах хараат бус Төрийн албаны зөвлөл хэмээх байгууллага ч ажиллаж байна. Гэвч 2012 оны сонгуулиас хойш Монгол Улсын хэмжээнд төрийн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий 45000 орчим төрийн албан хаагч улс төрийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа хууль бусаар халагджээ. Гэсэн атал сүүлийн гурван жилд төрийн албан хаагчдын тоо 30000 орон тоогоор нэмэгдэж, олон нийт ч “Төрийн алба төрлийн алба болсон” хэмээн дүгнэж байна. Төрийн албыг улстөржүүлж нэг өдөр бүхэл бүтэн яам, бүхэл бүтэн агентлагаар нь төрийн албан хаагчдыг хууль бусаар хоморголон халдаг хямралт байдал өнөөдөр ч гэсэн үргэлжилсээр л байна. Энэ бүх хямралыг арилгаж төр улсаа эмхлэн цэгцлэх хамгийн зөв гарц бол эрдэмтэн судлаачдынхаа үгийг сонсч, сал- барын мэргэжилтнүүдийнхээ ухааныг уралдуулах Үндэсний зөвшилцөл юм. Үндэсний зөвшилцөл бол Монгол төрийн бодлогод цоо шинэ зүйл огт бишээ.
Монгол газар нутагт нүүдэлчдийн төрт улс бүрэлдэн тогтсон Их Хүннү гүрний үеэс Монгол үндэстэн олон зууны туршид улс орны бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолынхоо хувь заяатай холбоотой нарийн төвөгтэй түүхэн сонголт, шийдлийг Үндэсний зөвшилцлөөр шийдвэрлэсээр иржээ. Хүннү гүрний үед “Зонхилогчдын зөвлөлдөөн”, Их Монгол улсын үед “Төрийн их, бага хуралдай”, бага хаадын үеэс “Ноёдын чуулган” зэрэг зөвшилцлийн механизм ашиглаж хаанаа сонгож, улс төр, эдийн засаг, цэрэг дайны зэрэг томоохон асуудлуудаа хэлэлцэн шийдвэрлэж ирсэн түүхэн уламжлалтай. Монголчууд бид эвлэлдсэн үедээ хүчирхэгжин тэлж, ялан мандаж байсан ч эвдрэлцсэн үедээ доройтон хумигдаж, харь гүрний эрхшээлд орж байсан их түүхийн гашуун сургамж бий. Монгол төрийн сүүлийн 100 жилийн түүхэнд Үндэсний зөвшилцөл түүхэн үүрэг гүйцэтгэсэн байдаг.
Харь гүрний эрхшээлд орсон Монголчуудын үндэсний ухамсар сэргэж, лам ноёд, баян, ядуу нэгэн зорилгоор зориглон хөдөлж, 1911 онд Халх, Ойрад, Барга, Буриад, Өвөрмонгол ноёд, шашны зүтгэлтнүүд хамтран “зөвшилцөж”, тусгаар Монгол Улсаа сэргээн тунхаглаж байсан түүхтэй. Төр улсын тусгаар байдал устах аюулд орсон 1921 онд ноёд, түшмэд, ард түмний төлөөлөл бүхий Хүрээний бүл- гэм, Консулын бүлгэм, түш- мэдийн болон ноёдын намууд эвлэлдэн нэгдэж Монгол Ардын Намыг байгуулан Монгол улсынхаа тусгаар тогтнолыг байлдан олж, эрх чөлөөгөө бататган бэхжүүлсэн нь Үндэсний зөвшилцлийн бахдам ялалтын жишээ юм. Ард олноороо нэ- гэн санааг эрхэм болгон эх орныхоо тусгаар тогтнолыг баталгаажуулсан 1945 оны бүх нийтийн санал асуулга, 1990 оны Ардчилсан өөрчлөлтийн үйл явц, 1992 оны шинэ Үндсэн хуулийг баталсан зэрэг нь Монголчууд бидний зөвшилцөл ойл- голцлын шууд үр дүн байсныг энд онцлон тэмдэглэж байна.
Эрхэм зочид оо, Хатагтай ноёд оо, МонголАрдын Нам 2013 онд хуралдсан XXVII Их хурлаараа улс орны тухайн үеийн нөхцөл байдалд дүгнэлт хийж Монгол Улсаа тогтвортой хөгжүүлэх хөгжлийн загвар хөтөлбөрийг хамтран боловсруулж, төрийн баримт бичиг болгон баталж, түүнийгээ аль ч нам Засгийн эрх барих үедээ хэлбэрэлтгүй мөрддөг болох санаачилга гар- гасан билээ. Монголчууд бид сонгуулиас сонгуулийн хооронд төрийн бодлогын залгамж шин- жийг алдагдуулсан, өмнөхөө үгүйсгэсэн, улс төржсөн шийдвэрээр явах бус улс орныхоо хэтийн зорилтыг тодорхойлсон Хөгжлийнцогцбодлогоорхөгжих нь нийгмийн захиалга, нийгмийн шаардлага болж байна.
Энэхүү хөгжлийн цогц бодлого нь ард түмний бодит амьдралаас эх авч, улсорныхөгжлийнзорилтыг яв цав тодорхойлж, аль ч улс төрийн хүчин хүлээн зөвшөөрч хэрэгжүүлэхүйц, салбар бүрийн эрдэмтэн судлаачдын санал бодлыг тусгасан хамтын шийдэл байх ёстой. Ийм зорилгын үүд- нээс иргэд олон түмнийхээ санаа бодлыг сонсож, санал шүүмжийг нь нэгтгэх “Бид хамтдаа” аяныг улс орон да- яар зохион байгууллаа. Улс үндэстнийхээ язгуур эрх ашиг, эв нэгдлийг эрхэмлэж, эх орноо хөгжүүлэхийн төлөө улс төр, нийгмийн амьдралын олон тулгамдсан асуудлаар сүүлийн хоёр жилд 12 удаа улстөрийн намуудын хүрээнд үндэсний зөвшилцөл яриа хэлцлийг зохион байгуулсан. МАН санаачлан бусад улс тө- рийн намтай хамтран ажил- лаж, зөвшилцсөний үр дүнд УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлаар нэгдсэн байр суурьт хүрч, Сонгуулийн хуулийн шинэ төслийг боловсруулж, санал авахаар Засгийн газарт хүргүүлээд байна. Мон- голын улс төрд бий болж буй хямралт байдлыг олон намын, эрдэмтэн судлаачдын, салба- рын мэргэжилтнүүдийн, олон нийтийн Үндэсний зөвшилцөл, яриа хэлэлцээний замаар шийд- вэрлэх нь хамгийн оновчтой арга зам мөн. Ингэснээр бид нүүрлээд байгаа улс төрийн хямралыг цаг алдалгүй зогсоох, Монгол Улсын хөгжлийг хойш нь татаж байгаа багц асуудлыг шийдвэрлэх нэгдсэн байр суурьт хүрэх боломж бүрдэнэ. Монголын улс төрд өнөөдөр “Завшилцал биш Зөвшилцөл” хэрэгтэй байна. “Бид хамтдаа” Үндэсний форум нь аль нэгэн улс төрийн нам, нэг хэсэг улс төрчдийн талцан маргалдах, цэц булаалдах талбар бус харин эрдэмтэн судлаачид, иргэдийнхээ санал бодлыг сонсч Монголын хөгжлийн гарц, асуудлын шийдлийг хамтдаа эрэлхийлсэн ажил хэрэгч чуулган байх учир- тай. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэсэн өвгөдийнхөө сургаалыг санаж, буруугүй зөв бодлого, хиргүй тунгалаг төрийн төлөө эдийн засаг, улстөрийн хямралаас гарах гарц шийдлийг БИД ХАМТДАА олж чаднаа гэдэгт бүрэн итгэлтэй байна. Төр улсынхаа төлөө, ашиг хонжоо хайсан хоноцын сэтгэлээр биш, түмэн олноо гэсэн хоёргүй сэтгэлээр сэтгэж зүтгэцгээе.
Төрийн хоймор ариун
Түмний хийморь өөдөө байг
Анхаарал тавьсанд баярлалаа.
URL: