14 настай охин дөрвөн өдөр хоригдлуудад хүчиндүүлжээ
Бразилын хойд хэсгийн шорон дотор хүчээр оруулсаны дараа 14 настай охин хоригдлуудад дөрвөн өдөр хүчиндүүлж тэндээ байсан тухайгаа цагдаа нарт мэдэгджээ.
Пара мужийн өсвөр насны хүүхдүүдийг хариуцсан хэсгийн ахлагч Фабиано Амазонасын мэдэгдэж байгаагаар тус охин нь Ням гаригийн өглөөгүүр оргосон бөгөөд шоронгийн харуулаас өөрийг нь цагдаад аваачиж өгөхийг гуйсан байна.
Тус шоронгийн дарга Хэлэно Фрагосо болон баасан гаригаас ням гаригийн өглөө хүртэл ажиллаж байсан бусад 19 хүн ажлаасаа халагдсаныг Пара шоронгийн системийн хэвлэлийн төлөөлөгч Айча Нүнэс мэдэгдсэн байна. Энэхүү шийдвэр даваа гаригаас эхлэн албан ёсны болсон ажээ.
Өсвөр насны охиныг шалгаж үзэхэд хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн байсан нь тогтоогдсон бөгөөд Бэлэм мужийн төвөөс 42 км-ын зайд байрлах шоронд өөр хоёр охины хамт хүргэгдэн иржээ.
Амазонасын хэлж байгаагаар шоронд хоригдож байсан хэн нэгэн түүнтэй бэлгийн харьцаанд орохын тулд мөнгө өгснөөр уг охиныг авч ирж хүчиндсэн байх гэжээ.
Хохирогч охин “Шорон дотор байсан хэд хэдэн хоригдолд хүчиндүүлсэн боловч оргон зугтааж чадсан” хэмээн нэмж хэлжээ.
Албаныхан өсвөр насны охиныг хэн шоронд авч ирсэн, энэхүү хэрэгт хэн хэн оролцсон, мөн урьд нь охидыг ингэж авч ирдэг байсан эсэхийг тодруулахаар ажиллаж байгаа ажээ.
Ням гаригт түүнээс шинжилгээ авахаар эмнэлэгт аваачсан бөгөөд одоогоор охиныг аюулгүй газар байлгаж байгаа гэнэ.
Г.Одбаяp
URL: