АТГ 29 хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлжээ

Авлигатай тэмцэх газар энэ оны эхний найман сард 106 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, 29 эрүүгийн  хэргийг яллах дүгнэль үйлдүүлэхээр, 13 эрүүгийн хэргийг харъяаллын дагуу шилжүүлж, таван эрүүгийн хэргийг өөр хэрэгтэй нэгтгэн шалгажээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн холбогдох заалтын дагуу 26 эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Үлдсэн эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлүүлэн явуулж байгаа аж. Мөн гэмт хэргийн шинжтэй 334 гомдол, мэдээллийг иргэд, байууллагаас хүлээн авч, шалган шийдвэрлэжээ.

Д.Эрдэнэтуяа


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих