Жолоочдоо урсгал сөрөх тушаал өгсөн хурандааг шалгахаар боллоо

Polic 3

Урсгал сөрж явсан цагдаагийн машинд 12 настай охин дайруулан амиа алдсан хэрэг жил гаруй өмнө гарсан. Уг хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаан, гол буруутан цагдаагийн хурандаа Б.Саранбаатарыг шалгахаар болсон байна.

Анхан болоод давж заалдах шатны шүүх хурлаар тухайн машиныг жолоодож явсан Ц.Ууганбаатарт дөрвөн жилийн ял, харин урсгал сөрөх тушаал өгсөн хурандаа Б.Саранбаатарын хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Тэгвэл өнөөдөр энэ хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар хэлэлцжээ. Ингээд машиныг урсгал сөрж явах тушаал өгсөн хурандаа Б.Саранбаатарын хэргийг мөрдөн байцаалтад буцаахаар болсон байна.

Ж.Батсайхан

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих