Монголын түүхэнд Р.Гончигдоржийн нэр дээр мөнхрөн үлдэх ХАР ТОЛБО

АРДЧИЛЛЫГ АЛАГЧЛАЛ БОЛГОН ЗАВХРУУЛСАН ТУХАЙ
Бид 57-85 настай, 5-10 хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүд бөгөөд 1990 оноос өмнө жилүүдэд 1250-1750 буюу дунджаар 1500 төгрөгийн хүүхдийн мөнгө авдаг байв. Тэр жилүүдэд Шинжлэх ухааны академи (ШУА)-ийн гишүүн жилдээ 3000 төгрөгийн нэмэгдэлтэй байжээ. Бид эдүгээ жилд 100-200 мянган төгрөг (дунджаар 150000) авдаг. Гэтэл ШУА-ийн гишүүн хүн 8640000 (Найман сая зургаан зуун дөчин мянга) төгрөг авдаг болохыг хэвлэлээс мэдээд энэхүү ил захидлыг бичив.
Эхчүүд бидний 1500 төгрөг өнгөрсөн 25 жилд инфляциар 150000 болж 100 дахин өссөн бол академичийн 3000 төгрөг 300000 төгрөг болмоор. Гэтэл 8640000 болж 2880 дахин өсчээ. Энгийн арифметик тооцоогоор 300 мянга байх ёстой хэмжээ найман сая 600 мянга болсныг эхчүүд бид ойлгохгүй байна. 100 ба 2880-ын хооронд их ялгаа баймаар. Академич Р.Гончигдорж, Б.Энхтүвшин та нар үүнийг тайлбарлана уу?
Та нарт зориулсан тусдаа өөр математик гэж баймааргүй санагдана. Энэ шударга байдал мөн үү? Энэ нь эрдэмтдийн нэр төрд харш биш үү? Нэг бол ШУА-ийн гишүүдийн нэмэгдэл 300000 болох, эсвэл эхчүүдийн одонгийн мөнгө дөрвөн сая 320 мянга болмоор. Бид нар “Шударга бус байдал дэндүү газар авсан”-д онц ихээр дургүйцэж байна.
ШУА-ийн гишүүний нэмэгдлийг ингэж нууцаар хэт өсгөхийг хэн дээрээс нь захиалж, доош нь сайд нарыг шахав, үүнд Гончигдорж та хариулна уу? МАНАН-гийн үеэс эхтэй гэх. Боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Сангийн сайд нар яагаад ийм муухай үйлдэлд орооцолдов? Р. Гончигдорж таныг дарга байх үед дөрөв ба түүнээс олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийг тэтгэврийн нас яагаа ч үгүй байхад ажлаас албадан чөлөөлсөн. Үүний уршгаар олон мянган эх ажилгүй хоцорсон.
Бидэнд өнөө хүртэл тэтгэврийн доод хэмжээний мөнгө олддог. Таны тусгай нэмэгдлийн хий мөнгө энэ хугацаанд 2880 дахин өссөн байхад бидний тэтгэврийн мөнгө яагаад ингэж өсөхгүй байна вэ?
ШУА-ийн гишүүний жилд авдаг 8640000 төгрөгийг 64-өөр үржүүлэхээр 552960000 (таван зуун тавин хоёр сая есөн зуун жаран мянга) төгрөг болно. ШУА-ийн гишүүд жил тутам ард бидний халааснаас хагас тэрбум илүү төгрөгийг сэмхэн суйлдаг байж. Ноцтой хулгай илэрлээ. Үүнийг 24 жилээр тооцвол 13271000000 (арван гурван тэрбум хоёр зуун далан нэгэн сая) төгрөг болно. ШУА-ийн гишүүн, эрдэмт академич гэх Та нар яагаад үүнийгээ ард биднээсээ нууна вэ, яагаад үүнээсээ ичихгүй байна вэ? Ийм шударга бус увайгүй муухай явдлыг монголын эхчүүд, ахмад настнууд бид огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй.
Монгол Улсад хүн хамгаас үнэтэй нь биш гэж үү. Хүн үгүй бол Монгол байх уу. Хүүхдүүд маань 18 хүрэхээрээ хүн биш болдог хэрэг үү? Таван хүн өсгөсөн эхэд 100 мянга өгөх атлаа таван хэрэггүй (зарим нь хортой гэх) ном бичсэн социалист академичид найман сая 640 мянга төгрөг өгч байгаа нь хэр шударга вэ? Монгол хүний үнэ цэн социалист агуулгатай нэг номны үнээс 86 дахин доогуур болжээ, Алагчлалын үүр уурхай болсон элдэв халамж, нэмэгдлийг цэгцэлье.
ШУА-ийн гишүүний завшдаг найман сая 640 мянган төгрөгийг улс орон маань хямарч буй энэ үед нэн тэргүүнээ зогсоох ёстой баймаар. Гэтэл Ерөнхийлөпч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд таг дуугүй байхаар үл барам эхчүүдийн одонгийн мөнгийг хасна, тэтгэврийг нь танана гэх юм. 2012 оны сонгуулиар ард бидний АН-д өгсөн итгэлийг Та хэд буруугаар ашиглаж, өөрсдийн тойрон хүрээлэгчдэдээ төсвөөс хулуулж өгөн сонгогч бидний итгэлийг хөсөрдүүлсэн нь дэндүү харамсалтай, үнэхээр гутамшигтай. Та нөхдийн хийж буй энэ үйлдэл нь яаж ч бодоод хүмүүнлэг ёс биш.
Иргэний нийгэмд төрийн түшээ, УИХ-ын дарга, орлогч дарга өөрөө оролцож иргэд хөгшдөө, тэр тусмаа эхчүүдийг хэтэрхий муухайгаар алагчлан ялгаварлав. Та бидний авдаг мөнгө 1990 онд 1500 төгрөг буюу нэг дахин ялгаатай байсан, эдүгээ 8490000 болж, ялгаа нь 5660 дахин нэмэгджээ,..нэг ба 5660 гэх хоёр тоо тэнцүү юм уу? Ардчиллыг Алагчлал болгож бүрэн завхруулав. Ардчиллыг ил тод эсэргүүцэж, туг барьж жагсдаг гадны дайснууд бол хэцүү биш. Тэдний үг, үйл тодорхой. Харин ардчиллыг өөрийн хомхой зорилгодоо ашиглан Ардчилал, АН-ын нэр хүндийг шороотой хутгаж буй дотоодын хүмүүс л хамгаас аюултай.
ТЭД БОЛ АРДЧИЛЛЫН ЖИНХЭНЭ ДАЙСНУУД МӨН. Ардчиллын дайснууд АН-ын дотор нь байна. Бид 1990 оны ардчиллын хөдөлгөөнийг дэмжихдээ ингэнэ чинээ санаагүй билээ. Эхчүүд, тэтгэврийн ахмадууд биднийг арай хэтэрхий! алагчлан гадуурхаж, хүний ёсонд баймгүй муухайгаар доромжлов. Та нарт хүний ёс жудаг гэж байна уу?, Та нөхөд монголын эхчүүдииг, тэтгэврийн ахмадуудыг БООЛ гэж бодов уу?.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оо! Ю.Цэдэнбалын үед 2:1 байсан харьцаа таны үед 58:1 болжээ. Хүмүүнлэг, Иргэний, Ардчилсан нийгэм гэж энэ үү?
Манай саруул ухаантай эрдэмтэд, залуу докторууд “ШУА нь Монголын шинжлэх ухааны тухайд АСУУДАЛ болоод байна. Монголын хөгжилд саад болж буй ШУА-ийн тэргүүлэгчид, гишүүд гэх 90 орчим хүнтэй “БУЛ ХАР чулуу”-г хөдөлгөхгүйгээр энэ улсыг хөгжүүлэх асуудал байхгүй” гэх юм.
Үр нөлөөгөө алдаж, залуусын уур цухлыг барж гүйцэж буй ШУА-ийн тэргүүлэгчдийн газрыг хамгийн түрүүнд цомхотгож, олон улсын жишгээр ТББ болгомоор юм. Үүнийг хийхгүй байж шинэчлэлийн, шийдлийн гэх үгсээр биднийг хуурна гэж бодуузай.
Эрх мэдлээ ашиглан алагчлалыг гааруулж, ардчиллын нэр хүндийг гутаасны сонгодог жишээ,! Монголын түүхэнд Р.Гончигдоржийн нэр дээрл мөнхрөн үлдэх ХАР ТОЛБО энэ мөн байна. Бид академич Гончигдорж, Энхтүвшин нараас “2880 ба 100 гэх хоёр тоо тэнцүү юм уу, ялгаварлын зэрэглэл 5660-д, хүрчээ, та нөхөд үүнээсээ ичээч, зовооч” гэж асууж байна. Эрдэмтэн хүний ариун нэр төр хаачив?. Эхчүүд, ахмад настнуудыг ялгаварлан гадуурхаж, ард түмнээ алагчилж байгаа нь ардчиллын үндсэн зарчим, хүний эрх, үндсэн хуулийг зөрчсөн онц ноцтой гэмт үйлдэл мөн.
Алагчлалын загалмайлсан эцэг Р.Гончигдорж болон түүний тойрон хүрээлэгчдээс шаардах нь :ТА нар ШУА-ий гишүүний энэ хэт нэмэгдлийг зогсоох, улмаар өмнөх жилүүдэд олгосон илүү дүнгээр тооцон буцаан төлүүлэх талаар санаачилга гаргана уу?
Бид эгнээгээ өргөтгөн олон мянгуулаа болоод та нартай уулзана. Р.Гончигдорж тэргүүтэй ШУА-ийн гишүүдэд ямар агуулгаар ийм их мөнгийг төсвөөс хулгайлан нууцаар өгч байсныг болон улсад тэрхүү мөнгийг буцаан өгсөн эсэхийглавланасууна. АН-ын гишүүд хэр шударга болохыг тус намаас УИХ-д квотоор томилогдож, дэд даргаар ажиллаж буй Гончигдорж та өөрөө үлгэрлэн харуулах ёстой. Бидний эхчүүд танаар төлеөлүүлэн АН-дирэхжил дүн тавина.
Гончигдорж та ийм шударга бус муухай зүйлийг эсэргүүцэж тэмцсэн ч болоосой. Та бидний итгэлийг алдав. Эхчүүд бид Гончигдорж, түүний тойрон хүрээлэгчдэд үнэн ихээр гомдож байна. Та нөхөд бидний шаардлагыг үл тоож, 2880 ба 100, 5660 ба нэг бас 58 ба хоёр гэдэг тоонууд бүгд тэнцүү хэмээн мэтгэх, бултах аваас бид та нарын тогтоосон жишгээр 1500 төгрөгийг 2880 дахин өсгөж, жилдодонгийн мөнгийгдөрвөн сая 320 мянган төгрөг болгох (тэтгэврийг бас ингэж өсгөх ёстой) хөдөлгөөнд нэгдэнэ.
ОХУ-аар жишээлэхэд, олон хүүхэдтэй эхэд үзүүлдэг халамж академичийн нэмэгдлээс хавьгүй илүү байна. Ардчилал бол Алагчлал биш. Та нөхөд Монголд дүр эсгэсэн ардчиллыг хөөрөгдөж, иргэдээ хүйс насаар ялгаварлан алагчилж, улс гэрээ дарангуйлал-доромжлолын оромж болгов.
Уриалах нь:
Монголын бүх эхчүүд, ахмадууд аа!, ШУА-ий гишүүдийн өнгөрсөн 24 жилд хии нэмэгдлээр авсан 13271000000 (арван гурван тэрбум хоёр зуун далан нэгэн сая) төгрөгийг буцаан төлүүлэхийн төлөөх хөдөлгөөнийг улс даяар өрнүүлье. Ардчиллын гэх он жилүүдэд улстөрчдийн хоорондоо хуйвалдан ард түмнийхээ халааснаас зувчуулсан асар их хөрөнгийг илрүүлэх, улсын данс руу буцаан оруулах талаар хамтран тэмцье.
Эхчүүдийн одонгийн мөнгө, өндөр настны тэтгэврийг суга нэмэх, эсвэл ШУА-ийн гишүүдийн хийдлээр илүү авсан мөнгийг буцаан татах хоёр зам байна. Эхчүүд бид улс орны эдийн засаг хүнд хэцүү байгаа өнөө үед удаахь замыг сонгох нь ончтой гэж үзнэ. Ямар ч нөхцөлд ШУДАРГА хандах ёстой. Ардчиллыг Алагчлал болгон завхруулж болохгүй.
Бидний энэ шаардлага, уриалгыг МоАХ-ны шударга гишүүд, УИХ-ын “Шударга ёс“ эвсэл, бие даагч гишүүд, эмэгтэй гишүүдийн бүлэг, МАХН, АН, МАН-ын залуус дэмжинэ гэдэгт итгэж байна. Монголын эхчүүд, ахмадууд алагчилдаггүй, эрүүл, шударга нийгмийг хүсэж байна. Бид үнэн мөнийг тогтоотол тэмцэнэ.
Увс аймгийн Завхан сумын уугуул, ахмад эхчүүд.
1. Ц.Гөлгөө
2. Н.Долгор
3. М.Долгормаа
4. Д.Дэсэгжав
5. Г.Зулаа
6. О.Лхагва
7. О.Лхамжав
8. С. Нина
9. Н.Орлом
10. Ц.Оюун
11. Н.Рина
12. Ш.Сүрэнхорлоо
13. Ж.Цэрмаа
14. Н. Цэрэндулам
15. Ц.Янжмаа

URL:

Нэр: оЮУН Огноо: 27 October 2015

Одонгийн мөнгө, эхчүүдийн мөнгө, тэтгэврийг нэмэх нь зүйтэй алагчлалыг дэмжихгүй

Нэр: Anonymous Огноо: 27 October 2015

Ёстой зөв асуудал дэвшүүлсэн байна!

Сэтгэгдэл бичих