Цахим хуудас эвдрэхэд хүргэсэн хөөрхөн бүсгүй

Дэлхийн шилдэг их сургуулиудын цахим хуудас ихэвчлэн эрдэмтэн профессоруудын намтар, номын сан, оюутны дүнгийн мэдээлэл зэрэг уйтгартай агуулгатай байдаг. Тэгвэл Хятадын урлагийн Ренмин их сургууль цахим хуудсандаа дээрх мэдээллүүдээс гадна хамгийн царайлаг төгсөгчийнхөө зургийг байрлуулжээ.

Тус урлагийн сургуулийг төгссөн Канг Канг гэх бүсгүйн зургийг цахим хуудсандаа байрлуулахад хэдхэн цагийн дотор тус цахим хуудас ачааллаа даалгүй эвдэрчээ. Энэ нь зөвхөн их сургуульд хүндрэл учруулаад зогсохгүй Ренмин урлагийн их сургуульд элсэх гэх байгаа сурагчдад ч хүндрэл учруулжээ.


URL:

Сэтгэгдэл бичих