Барилга дээрээс хүн унаж, бэртсэн байна
Өчигдөр БГД-ийн нутаг “UB Palace”-ын зүүн талд баригдаж буй 16 давхар барига дээрээс төмөр унаж, хүний толгой хагалсан хэрэг гарсан. Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр “O&BN” ХХК-ийн орон сууцны зориулалтаар барьж буй барилга дээрээс төмөр унаж, БГД-ийн 19-р хорооны иргэн 25 настай, эрэгтэй Г-г гэмтээсэн аж.
Гэтэл энэ хэргийн дуулиан намжаагүй байхад өнөөдөр 15:00 цагийн орчимд УДЭТ-ын хажууд баригдаж буй барилга дээрээ хүн унажээ. Тодруулбал тус барилга дээр ажиллаж байсан иргэн дүүжин шатны бэхэлгээ тасарснаас болж унасан байна.
Аз болж дээд давхараас унасан тэрээр таван давхар орчимд байсан төмөр зүйлд тогтон үлдэж, амьд үлдсэн байна. Харин тухйн компанийн удирдлага цагдаа, эмнэлэг, онцгой байдлын албан хаагчдыг дуудаж, гэмтсэн хүн анхан шатны тусламж үзээгүй байж болзошгүй гэнэ.
Г.Төмөр
URL: