МИАТ-ын онгоц унах дөхжээ
Улаанбаатар-Хонконгийн чиглэлд өнгөрсөн ням гаригт хөөрсөн МИАТ-ын онгоц унах дөхжээ. Энэ талаар тус онгоцонд зорчиж явсан иргэн Ч.Бат-Оргил “Онгоц Хонконгийн нисэх буудалд буухаасаа өмнө өндрөө алдаж, зорчигчид багагүй сандралдсан. Бид гэр бүлээрээ онгцонд зорчиж явсныг хэлэх үү, их айдастай газардсан. Чухам юу болсныг тодруулах гэсэн боловч онгоцны экипажийнхан тоймтой хариулт өгсөнгүй” гэв. Эл мэдээллийн талаар МИАТ компанийн төлөөлөгч Л.Ундрал хэлэхдээ “Энэ сарын 18-ны өдөр МИАТ-ийн Улаанбаатар-Хонконгийн чиглэлийн нисэх онгоц өглөөний 07.40 цагт хөөрсөн. Хонконгод тогтсон цагаасаа 22 минутаар хоцорч газардсан. Онгоцонд ямар нэгэн саатал гараагүй. Онгоц агаарын урсгалын нөлөөнөөс болж чичрэх, донслох үе гардаг” хэмээв.
Д.Эрдэнэтуяа
URL: