Гишүүдийн туслахуудыг цомхтгоно
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд тойргоос УИХ-д сонгогдсон гишүүн бүрийн нэг туслахыг, намын нэрээр УИХ-д сонгогдсон гишүүн бүрийн нэг туслахыг цомхтгохоор боллоо.
Ингэснээр УИХ-д нэрсийн жагсаалтаар сонгогдсон 28 гишүүн огт туслахгүй, тойргоос сонгогдсон 48 гишүүн тус бүртээ нэг туслахтай ажиллах саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжив.
Г.Ган
URL: