Н.Удаанжаргал: Намайг оюутнууд сонгосон
Монголын оюутны холбоо/МОХ/-ны Ерөнхийлөгч Д.Батбаяр өөрийнхөө хүсэлтээр ажлаа өгч улмаар МОХ-ын ээлжит бус чуулганаар Н.Удаанжаргалыг сонгон томилсон. Н.Удаанжаргал нь МОХ-ны дэд ерөнхийлөгч, хуучнаар Гадаадын иргэн харьяат, одоогийн Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга зэрэг албан тушаалыг хашиж байсан юм. Мөн МОХ-ын Ерөнхийлөгчөөр Монгол ардын намын хүн томилогдсон нь зориудын захиалга гэх мэдээлэл хэвлэлээр цөөнгүй гараад байна. Энэ асуудлаар Н.Удаанжаргалаас тодрууллаа.
-Ажлаа хүлээж авсан уу. Ямар ажлаас эхэлье гэж бодож байна вэ? Оюутны нийтийн тээврээр үнэгүй зорчих карттай холбоотой багагүй асуудал үүсээд байна.
-Ажлаа хүлээн аваад байна. Оюутны өөрөө удирдах байгууллагын дотоод зохион байгуулалтаас ажлаа эхэлье гэж бодож байгаа. Нийтийн тээврийн асуудал бол оюутны эдлэх хөнгөлөлт чөлөөлөттэй холбоотой нэг л асуудал. Тэрнээс хамгийн чухал тулгамдсан асуудал ерөөсөө биш.
-Өөрийг тань МАН-ын Шинэчлэлийн хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлыг хашиж байсантай холбоотойгоор “МОХ-ын Ерөнхийлөгчийн томилгоо намын захилага байлаа” гэж үзэх хүн цөөнгүй байна.
-Би МАН-ын хүн мөн. Гэхдээ намайг оюутнууд сонгосон. Оюутнууд хэнийг, ямар намыг сонгох нь тэдний эрх шүү дээ.
-Өмнөх Ерөнхийлөгч Д.Батбаяртай холбоотой багагүй хэмжээний мөнгө завшсан гэх асуудал яригдаж байна?
-Цөөөнгүй нарийн судлах асуудлууд байна. Эхлээд судална.
Д.Жаргал
Эх сурвалж: Zaluu.com
URL: