Найзыгаа “зомби”-той андуурч, амийг нь хөнөөжээ
АНУ-ын Нью Мексик мужид “Алхаж буй үхдэлүүд” цуврал киног үзэж байсан залуу гаднаас орж ирсэн найзыгаа “зомби” гэж бодон амь насыг нь бүрэлгэсэн хэрэг гарчээ. Дамон Перри гэгч 23 настай залуу Грантс гэх жижиг хотын орон сууцны хороололд байрлах гэртээ найзыгаа зэрлэг балмадаар хөнөөсөнийхөө дараа бусад оршин суугчид руу халдаж, гэмтээсэн гэх мэдээлэл цагдаагийн газарт ирсэн байна.
Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар сэжигтэн хүн амины гэмт хэрэг үйлдсэн шалтгаанаа “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглсэн байсан. Мөн “Алхаж буй үхдэлүүд” киног тухайн үед үзэж байсан” хэмээн тайлбарлажээ. Сэжигтэн этгээд хоёр хүүхэдтэй бөгөөд анхны байцаалтаар сэтгэл мэдрэлийн ямар нэг өвчин байхгүй гэсэн дүгнэлтийг албаныхан хийсэн байна.
Б.Даваа
Эх сурвалж: www.mminfo.mn
URL: