25 настай бүсгүй цаазын ял авч магадгүй
Оклахома мужид болсон их сургуулиудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд зориулсан бүх нийтийн парадын үеэр 25 настай бүсгүйн хийсэн авто ослын улмаас дөрвөн хүний амь эрсэдсэн хэрэг өнгөрсөн бямба гаригт гарсан.
Ойролцоогоор 80 км/цаг хурдтай давхисан автомашин 50 гаруй хүнийг шүргэж, мөргөн гэмтээсэн байна. Оклахома мужийн оршин суугч 25 настай Адасия Чэмберс гэгчийн үйлдсэн энэ хэргийг мужийн шүүх хоёрдугаар зэргийн гэмт хэрэг хэмээн тодорхойлж, шүүх хурал зарлан яллахаар болсон байна. Түүний өмгөөлөгч хэрэгтэнг ухаангүй байсан, өөрөөр хэлбэл сэтгэл мэдрэлийн хямралтай байхдаа автомашин жолоодсон хэмээн тайлбарлаж ялыг хөнгөрүүлэхийг хүссэн аж.
Гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн шүүхээс наймаас 25 жилийн ял онооно. Хэрэг үйлдэхдээ Адасия Чэмберс согтуу байсан нь тогтоогдсон. Эрүүл болсныхоо дараа болсон явдлын талаар юу ч санахгүй байгаа төдийгүй маш их харамсч буйгаа хэрэг бүртгэгч байцаагчид өгүүлсэн гэдгийг өмгөөлөгч нь баталсан байна.
Өмгөөлөгч нь “Би түүнийг согтуу байсан гэж бодохгүй байна. Сэтгэл мэдрэлийн өвчтэй байсан учраас олон хүнийг мөргөсөн ч зогсч чадаагүй. Эмч нар түүнийг эрүүл эсэхийг шалгах хэрэгтэй” хэмээн мэдүүлжээ. Мужийн хуулиар түүнд цаазын ял оноож ч болзошгүй. Хэрвээ түүний цуснаас хар тамхины төрлийн бодис илэрсэн тохиолдолд цаазаар авах ял хүлээж байгаа.
Найз залуу нь сэтгэцийн хувьд эрүүл гэж тодорхойлсон бол гэр бүлийнхэн нь сэтгэл санаагаар маш их унадаг нэгэн гэжээ. Мужийн иргэд түүнийг цаазаар авахыг шаардаж, жагсаал хийнэ хэмээн мэдээлсэн ч хэрэг явдал хэрхэн шийдэгдэх нь олон улсын хууль хяналтынхны анхаарлын төвд байгаа юм.
Эх сурвалж: www.assa.mn
URL: