Гулгаа, хальтиргаа үүссэн үед зуны дугуйгаа солихыг анхааруулав
Өчигдрийн цас, мөсний гулгаа их үүссэнээс хойш Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр ирэх дуудлага ихэсчээ. Зөвхөн зам тээврийн ослын 377 дуудлагаас 328-ыг нь бүртгэн, зөрчлийг арилгуулсан байна.
Зам тээврийн осол зөрчилд холбогдсон жолооч нарын 90 гаруй хувь нь машиныхаа дугуйнаас болжээ. Тэд зуны дугуйтай замын хөдөлгөөнд оролцож өгсүүр, уруу, муруй замуудад шарвах, гулгах, шүргэлцэх, мөргөлдөх зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал бий болсон байна. Замын зохицуулагч цагдаа жолооч нарт зуны дугуйгаа сольж, хөдөлгөөнд оролцохыг анхааруулав.
Мөн ойрын өдрүүдэд цаг агаарын байдал засрахгүй, цасан шуурга шуурах төлөвтөй тул хөдөө орон нутгийг зорих гэж буй иргэд тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдал, шатахууны нөөц, дулаан хувцаслах зэрэг өөрсдийнхөө болон бусдын аюулгүй байдлыг сайтар хангаж оролцохыг Замын цагдаагийн газар болон ОБЕГ-аас анхааруулж байна.
URL: