О.Нямдаваа: Таван эзэнт гүрэн байгуулсан үндэстэн Монголоос өөр байхгүй
Дэлхийн монгол гарал үүсэлтний Энэтхэг судлалын төвийн тэргүүн, Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин, доктор О.Нямдаваатай ярилцлаа. Тэрбээр Монголын ил хаадын талаар судалгаа хийж, ном бичсэн түүх судлаач, эрдэмтэн хүн юм.
-Та Монголын их хаадын талаар судалгаа хийхдээ Иран, Ирак, Афганистан зэрэг дорнын улс орноор явж, газар дээр нь холбогдох материал, эд өлгийн зүйлсийг нүдээр харж, гараар барьж үзжээ. Тэдгээр баримтад тулгуурлан ном хэвлүүлснээс гадна удахгүй үзэсгэлэн гаргах юм байна. Энэ талаар эхлээд танилцуулна уу?
-Манай улсын ШУА-аас Олон улс судлалын хүрээлэнтэйхамтраад “XIII-XIV зууны үеийн Азийн соёл иргэншлийн үнэт зүйл, гэрэгэ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах гэж байна. Тус хуралд Иран, Ирак, Япон, ОХУ, Хятад, Энэтхэг зэрэг ил хаадтай холбоотой, судалгаа шинжилгээ өргөнөөр хийдэг улс орны эрдэмтэн, судлаачид ирж оролцох юм.
Мөн Европын эрдэмтдийг ч урьсан. Нэгэнт Монголын ил хаадын талаар гадаадын эрдэмтэн, судлаачид илтгэл тавьж, судалгаа шинжилгээний бүтээл туурвилаа танилцуулах учраас бид яаж зүгээр байх вэ гэж ярилцаад миний бие Чулуунбаатар гэж залуутай хамт “Монголын ил хант улс” нэртэй үзэсгэлэн гаргахаар шийдсэн юм.
Үүний өмнө бид Иран, Иракт очиж тухайн үеийн Ил хант улсын нийслэл байсан Мараго, Султан, Кабрид хотоор зочилж, ил хаадтай холбоотой түүхийн дурсгал, архивын баримттай танилцаж, багагүй зүйлийг олж авчирсан.
Зураач Чулуунбаатар Азийн хөрөг зургийн уралдаанд тэргүүн байр эзэлж байсан мундаг уран бүтээлч. Тэрбээр миний цуглуулсан материалд үндэслээд есөн ил хааны най- мынх нь хөргийг зурсан. Нэг хааны зураг нь олдоогүй юм.
-Үзэсгэлэндээ монгол зураачийн ур ухаан, дүрслэхүйн арга барил шингэсэн хаадын зургийг тавих юм байна. Өөр ямар сонин сайхан зүйлсийг дэлгэх вэ?
-Перс, Монголын эртний харилцаа холбоог харуулсан зургууд, тамга тэмдэг болон ил хаадын гэрэгэ сонирхолтой байх болов уу. Гэрэгэг анх модоор хийж байсан бол хөгжлийн явцад чулуу, хүрлээр урладаг болж улмаар алт, мөнгөөр хийдэг болсон байх жишээтэй. Сүүлдээ алтан гэрэгэг үнэт эрдэнээр чимэглэдэг болсон байна.
Үүнээс гадна перс хэлээр бичсэн номын үзэсгэлэнг дэлгэнэ. Мөн Ираны орчин үеийн гар урлалыг сурталчлах ховор чамин хийцтэй эд зүйл, бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд үзүүлэхээр бэлтгэсэн. Бас Ил хаадын үеийн Монголын соёл, урлал Персийн урлаг, соёлд хэрхэн шингэж үлдсэнийг батлан харуулах сонин сайхан зураг хөрөг олноор тавина.
Энэ ажилд Шинжлэх ухааны академи анхаарал хандуулж, Монголын түүхийн музей бай- раар хангасанд талархаж байна. Ер нь Монголынхоо түүхийг судлах, түгээн сурталчлах нь хэн нэгэн юмуу хэсэг бүлэг хүний хийх ажил биш, бүгд нэгдэж оролцох, хойч үедээ өвлүүлэн үлдээх чухал үйл явц гэдгийг хэлмээр байгаа юм.
-Үзэсгэлэнд тавих үзмэр, бүтээлүүд таны хувийн цуглуулга гэсэн үг үү?
-Хувийнх ч юу байх вэ. Иранд очоод ил хаадтай хол- боотой түүхэн дурсгалт газраар явж байхад монгол ахуй, монгол сэтгэлгээ нэвт шингэсэн зүйлс нь нүдэнд онцгой тусдаг. Тэдгээрийн зураг дүрсийг авч цуглуулж явсан хэрэг. Иран улсын архиваас ил хаадын зарлигийг олж үзэж фото зурагт буулгасан.
Мөн Персийн бичгийн их хүн Рашид-ад- Диний бичсэн монгол хаадын тухай “Судрын чуулган” гэж алдартай зохиол бий. Түүнийг Болд Чинсан гэж монгол хүн 20-иод дагуулын хамт Иранд очиж дээрх эрдэмт хүнд хэлж өгч бичүүлсэн байдаг. Болд Чинсаны тухай цааш нь судалж үзтэл 1304 онд гаргасан Өлзийт хааны зарлигийн дор түүний гарын үсэг байж байна.
Түүнээс гадна 900-1010 оны үед туурвисан “Шахнама” гэж персийн туульсын зохиол байдаг юм. Манай “Гэсэр”, “Жангар”-тай адил. 1430 онд Төмөр хааны ач хүү Байсунгур энэ туульсын зохиолын зохиомжийг нь ашиглан өөрчилж, Монголын ил хаадын түүх маягаар бичиж монголчилсон байх юм.
Үүнийг иранчууд “Байсунгурын Шахнама” гэдэг. Европ дахинд “Их Монгол Улсын Шахнама” гэж нэрлэдэг юм билээ. Энэ номыг Дэлхийн соёлын өвийн санд бүртгэж авсан байдаг. Иймэрхүү ховор нандин үзмэрээс үзэсгэлэн бүрдэж байгаа юм.
-Та Монголын Ил хаадын түүхтэй холбоотой персээр бичсэн үнэт дурсгал баримт сэлтийг орчуулах, судлаач эрдэмтдээр тайлбарлуулах ажлыг эхэлж байгаа гэсэн. Энэ талаар сонирхуулна уу?
-Иранаас Өлзийт хаан болон Ил хаадын зарим нэг зарлиг тушаал, бичвэрийн зур- гийг авчирсан. Түүнийг манайд суралцаж байгаа оюутанд өгч орчуулуулж байна. Гэхдээ англи хэл рүү. Яахав нэг алхаж буй хэрэг. Мөн “Шахнама” болон бусад зургийн тайлбарыг хийлгэхээр перс судлаачдад хандсан.
Миний хэвлүүлсэн “Монголын ил хант улс” номын оршлыг Сосор бичиж, Батчулуун, Бадрал нар зарим зургийн тайлбарыг хийж өгсөн.Цаашдаа залуу судлаачдыг татан оролцуулах хүсэл байна.
-Та мэргэжлийн судлаач биш боловч өөрөөсөө хөрөнгө мөнгө гаргаад Иран, Ирак зэрэг Дорно дахины орноор аялж, ил хаадтай холбоотой зүйлс цуглуулж явахын утга учир нь юу байна вэ?
-Нэгдүгээрт, миний өөрийн сонирхол. Хоёрдугаарт, бид эцэг өвгөдийнхөө үүх түүхийг судалж, таньж мэдсэнээр тэднээрээ бахархах учиртай юм. Монголчууд Төв Азид ноёрхлоо тогтоож, байр сууриа эзэлсний дараа Атилла хаан тэргүүтэн Европыг байлдан дагуулж, Меркула хаанаар толгойлуулсан хэсэг нь Энэтхэг, Перс, Шриланк хүртэл явсан байна.
Тэднээс сургамж авсан Чингис хаан болон түүний удмын хаад суурин соёл иргэншлийг бий болгож, эзэнт таван гүрэнг байгуулжээ. Дэлхийн түүхэнд таван эзэнт гүрэн байгуулсан үндэстэн угсаатан биднээс өөр нэг ч байх- гүй. Сайндаалганцэзэнт гүрэн босгож, европууд Африкийн хэдэн улсыг л колоничилж байсан байх.
Манай өвөг дээдэс Алтан ордын улс, Юань гүрэн буюу Хубилайн хаант улс, Ил хант улс, Төв Азийг хамарсан Цагаадайн хант улс болон Могулын эзэнт гүрэн гэсэн асар уудам газар нутагтай улсыг байгуулж байжээ. Сүүлийнхийг нь туркүүд “Манай улс” гэдэг л юм.
Тэгэхэд нь би “Уучлаарай, Могулын эзэнт улс бол манай “Монголын нууц товчоо”-нд бичиж үлдээснээр Барлас аймгаас тасарсан доголон Төмөрийн удам угсаа бөгөөд Бабур хаан ч өөрийгөө Чингис хааны хүргэн гэдгээ баталсан байдаг юм” гэж хэлдэг. Үүнийг Америкийн эрдэмтэн Шила Блейр ч баталж улмаар “Мон- голчууд дорно дахиныг өрнийн ард түмэнтэй танилцуулж, даяаршлыг бий болгосон улс. Тэдэндмөргөн залбирах ёстой” гэсэн байдаг юм.
Энэ бүхнийг монголчууд минь мэдээсэй, үзээсэй. Өвөг дээдсээрээ бахархаж яваасай гэсэндээ л өчүүхэн боловч тус нэмэр болох санаатай энэ бүхнийг хийж, зүтгэж явна даа
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL: