Л.Гансүхийн хэрэгт оролцсон прокурорууд гомдол гаргалаа

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс хөтөлбөр”-ийн хөрөнгөнөөс 3.6 тэрбум төгрөг завшсан хэрэгт буруутган анхан шатны шүүхээс 4.5 жилийн хорих ял оноосон. Шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болж, хуралд улсын яллагчаар прокурор Б.Батжаргал, Ш.Баярбилэг нар оролцсон юм.

Харин хуралд оролцсон прокурорууд Нийслэлийн прокурор Б.Амгаланбаатар болон Хуульчдын холбоонд гомдол гаргажээ. Ингэхдээ хуралд Л.Гансүхийн өмгөөлөгчөөр оролцсон өмгөөлөгч Ц.Баасандорж, Ц.Цэрэнжээ, Б.Мөнгөнтуяагийн өмгөөлөгч Ч.Шаравнямбуу нарын эсрэг гомдол гаргасан байна.

Прокурорууд дээрх өмгөөлөгчдийг шүүх хуралдааны дэг зөрчсөн, шүүгчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй, маргалдсан гэсэн үндэслэлээр хариуцлага тооцуулахаар гомдол гаргаад байгаа аж. Одоогоор Нийслэлийн прокурор Б.Амгаланбаатар болон Хуульчдын холбооноос ямар нэгэн хариу өгөөгүй байгаа гэнэ.

Б.Чимэг


URL:

Нэр: зочин Огноо: 27 October 2015

шүүх гэдэг маргааны талбар биш юм уу өөрсдийнхөө өмгөөлж байгаа хүмүүсийн эрхийг шүүх хурал дээр өмгөөлж хамгааллахгүй юм бол өмгөөлөгч байгаад яах юм ойлгосонгүй хуулийн боловсролгүй болохоор

Нэр: зочин Огноо: 27 October 2015

хуулийн хүрээнд л өмгөөлөх болохоос хэрүүл хийхийг өмгөөлөх гэдэггүй л байх. Улсын яллагч, өмгөөлөгч аль аль нь хууль болоод ёс зүйн хэм хэмжээнд захирагдах л ёстой ш дээ. Сайн анхаарч уншвал найруулгын хувьд алдаатай л мэдээлэл байна. Зөв найруулгатай бичигдсэн, ямар нэгэн алдаагүй мэдээллийг хүргэх нь чухал шүү.

Нэр: Anonymous Огноо: 27 October 2015

хуулийн хүрээнд л өмгөөлөх болохоос хэрүүл хийхийг өмгөөлөх гэдэггүй л байх. Улсын яллагч, өмгөөлөгч аль аль нь хууль болоод ёс зүйн хэм хэмжээнд захирагдах л ёстой ш дээ. Сайн анхаарч уншвал найруулгын хувьд алдаатай л мэдээлэл байна. Зөв найруулгатай бичигдсэн, ямар нэгэн алдаагүй мэдээллийг хүргэх нь чухал шүү.

Нэр: zochin Огноо: 27 October 2015

Энэ прокурорууд одоо ичдэггүй юм байхдаа…Хэдэн өдрийн турш ТВ-ээр шүүх хурал яаж явагдсаныг ард түмэн харсан шдээ….Тийм байхад эд нар одоо юугаа гомдоллож байгааг ойлгохгүй байна. …..

Нэр: Зочин Огноо: 27 October 2015

Шүүх хуралдаанд өмгөөлөгч нар ёс зүйгүй авирлаж, гэрч нарыг хөтөлж асуух, улсын яллагчийн үгийг тасалж орилж, хашгирах зэргээр шүүх хуралдааны дэгийг удаа дараа зөрчиж байхад шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгч нарт хариуцлага тооцоогүй. Гомдол гаргах нь зөв. Өмгөөлөгч нар дэг зөрчиж орилж хашгирч байгаагаараа хүмүүст өмгөөллийн ажиллагааг сайн явуулж байгаа болж харагдсан.

Нэр: Anonymous Огноо: 27 October 2015

өмгөөлөгч нар ёс зүйгүй дураараа авирлаж байсан. улсын яллагч шүүх хуралдааны дэг, мэргэжлийн ёс зүйг баримталж уг хуралд оролцож байсан, тэд юугаа ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг хүмүүс биш хаана хэрхэн ажиллах, биеэ авч явах, ёс зүйтэй байхаа мэддэг учраас өмгөөлөгч нар шиг нийгмийн сэтгэлзүйг л эзлээд авчихвал болоо гэсэн юм шиг аашилж дэг зөрчиж өрвөлзөөгүй. ингээгүйнх нь төлөө шүүхийн процессийг мэддэггүй ард иргэдэд хүчгүй мэдлэггүй байгаа юм шиг ойлгогдсон байх. гэхдээ үгүй шүү дээ шүүх огт гэм буруугүй хүнийг шийтгэхгүйгээ мэддэг байгууллага. зүв зүгээр явж байсан хүмүүсийг хэрэгтэн болгоод оруулаад ирсэн юм шиг аашилж байсан өмгөөлөгч шүүгдэгч нарын байр суурь, жүжиглэлтийг шүүх шүүгдэгч нарыг нь шийтгээд шийдвэрлээд харуулаад өглөө.

Нэр: Anonymous Огноо: 27 October 2015

бусдын ажил мэргэжлийн онцлогийг ойлгож мэдчихээд буруутгах доромжихоо хийвэл яасийн

Нэр: Anonymous Огноо: 27 October 2015

мэдлэггүй ард түмэн сэтгэлзүйгээрээ Гансүх нар болон өмгөөлөгч нарт тоглуулснаа ухаараач

Нэр: ми Огноо: 27 October 2015

мэдлэггүй ард түмэн гэж хэнийг хэлээд байгаа юм болдоо өөрөө ч гэсэн тэр дунд нь байгтаж байгаа гэдгээ мэддэггүй юм байх даа хүмүүсийн сайн мууг шүүж ард түмнээ мэдлэгтэй мэдлэггүйгээр шүүж байдаг энэ одоо хэн гээч бэ угаасаал бүх хүн үзээд хэн нь хэн бэ гэдгийн өөр өөрийнхөөрөө шүүгээд дууссан хэрэг шүү дээ цаашид юу болхыг хэн ч мэдэхгүй шүү дээ

Нэр: Anonymous Огноо: 27 October 2015

l

Нэр: Anonymous Огноо: 27 October 2015

Шүүх хуралдаан дээр маргалдаж мэтгэлцэхгүй яах ёстой болж байна аа

Нэр: зочин Огноо: 27 October 2015

өмгөөлөгч гэдэг хүнийг ямарч эрх мэдэлгүй бэлэгдлийн чанартай болгох зорилго явагдаад байгаа юм шиг санагдлаа

Сэтгэгдэл бичих