МАН-ынхан Ц.Шинэбаярыг намаасаа хасах шийдвэр гаргаснаар УИХ дахь нэг суудлаа алдлаа
Нийслэлийн МАН хяналтын хороогоо хуралдуулж Ц.Шинэбаярыг намаасаа хөөх шийдвэр гаргажээ. Өнгөрсөн баасан гарагт хуралдсан Нийслэлийн МАН-ын хяналтын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярын асуудлыг хэлэлцжээ. Хяналтын хорооны гишүүд “Ц.Шинэбаяр гишүүнийг намаасаа хөөх хэрэгтэй” гэж үзэн 100 хувийн саналаар шийдвэрийг дэмжиж баталжээ. Тэд үүнийгээ “Намын дүрмийн 6,1-д заасны дагуу арга хэмжээ аюч намаас хассанд тооцож байгаа юм. Ц.Шинэбаяр гишүүн намын эсрэг удаа дараагийн үйл
ажиллагаа явуулж, мэдэгдэл хийсэн, өөрөө МАН-ын гишүүн биш гэж үзэж байгаа учир бид намдаа байлгах шаардлагагүй гэж үзсэн” хэмээж буй. Ингэснээр энэ шийдвэр МАН-ын Удирдах зөвлөлд хүрч ёсчлогдох аж. Харин МАН-ын удирдлагууд Ц.Шинэбаяр гишүүнийг намаас хасах асуудлаар хүлээцтэй хандаж байгаа юм. Хүлээж байгаа учир нь Ц.Шинэбаяр гишүүний мэдэлд байгаа УИХ дахь нэг суудлыг хэрхэн МАН-даа авч үлдэх гарцаа олоогүйд байгаа юм. Хэрэв юу юуны туханд хүрэлгүй Ц.Шинэбаярыг МАН-аас хасаад хаячихвал МАХН-ын түр штабынхан, улмаар Н.Энхбаяр нарын байгуулах гээд байгаа МАХН УИХ-д нэг суудалтай болчих гээд байгаа учир МАН-ын удирдлагууд сандарцгааж байгаа гэх. Н.Энхбаяр нар ч энэ талаар бодож боловсруулан төлөвлөгөөнийхөө дагуу явж байгаа “хашир бурхи”-нууд билээ. Түүнээс биш УИХ-д суудалгүй хэсэг нөхөд түр штаб энэ тэр гэж дөвчигнөсөн бол аль хэзээний МАН-аас няслагдсан байх биз ээ.
URL: