Хар тамхинд донтсон хүнд шорон, үхэл гэсэн хоёрхон зам үлддэг

Хар тамхи, мансууруулах бодистой дэлхий нийтээрээ тэмцэж байна. Энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн хүнийг ялын хамгийн хүнд хэлбэрээр шийтгэж байгаагаас харахад хар тамхи хүний амьдралд ямар хор хөнөөлтэй вэ гэдгийг ойлгож болмоор. Нөгөөтэйгүүр хар тамхинд донтсон хүнд хоёрхон зам байдаг. Энэ бол үхэл, шорон хоёр юм. Гэтэл манай улсад сүүлийн жилүүдэд энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй байгаа нь даан ч харамсалтай.

Энд нь иргэдийн энэ төрлийн мэдлэг муу байгаа, дээрээс нь хор холбогдлын талаар таниулан сурталчлах ажил нийгэмд хангалтгүй хийгдэж байгаагаас санамсар болгоомжгүй, гэнэн томоогүй байдал, мөн бусдын гар хөл болох, уруу татагдах замаар хүүхэд залуучууд иймэрхүү төрлийн гэмт хэрэгт холбогдох явдал гарсаар байна.

Залуучудын дунд судалгаа явуулж үзэхэд нийт оролцогчдын 49 хувь нь сонирхож, 25 хувь нь бусдыг дуурайж, 19 хувь нь өвчний улмаас, 3 хувь нь бусдын шахалтаар, 3 хувь нь бусад шалтгаанаар хэрэглэж байсан гэж хэлжээ. Харин 1 хувь нь хар тамхины талаар огт мэдлэг байхгүй гэж хариулсан байна.

Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгуулагаас хийсэн судалгаагаар анх хар тамхи хэрэглэж үзсэн 100 хүн тутмын 20 нь л хар тамхины тухай бодлоо орхиж чадсан. Үлдсэн 80 хүн нь хар тамхинд татагдан орсон гэсэн дүн гарчээ. Дээрх хүмүүс нь бүгд залуучууд байгаа нь иргэдэд нэгийг бодогдуулж байгаа юм.

Г.Төмөр

Unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих