Xорин ширхгээс цөөн тоогоор савлагдсан тамхи худалдаалахыг хориглоно

Солонгос улсад хайрцагандаа хорин ширхгээс цөөн тоогоор савлагдсан тамхи худалдаалахыг хориглосон хууль хэлэлцэж батлахаар боллоо.

Тус улс иргэдийн эрүүл мэндэд анхаарч тамхи татагчдын тоог багасгах зорилгоор өнгөрсөн онд тамхины үнийг тус бүр 2000-н воноор нэмэгдүүлсэн арга хэмжээ авсан билээ. Гэвч дээрх арга хэмжээг авсанаар тамхи татагчдын тоо төдийлөн багасаагүй төдийгүй хайрцагандаа 20-н ширхгээр савлагдсан тамхи бус харин 14-н  ширхгээр савлагдсан тамхины борлуулалт нэмэгдэх хандлагатай болжээ.

Хайрцагандаа 20-н ширхэгтэй тамхи  4000 ба түүнээс дээш воны үнэтэй байгаа бол 14-н ширхэгтэй тамхины үнэ 3000-н вон байгаа юм. Ингэснээр мөнгөний бололцоо багатай байдаг өсвөр насныхан тамхи худалдан авах бололцоо нэмэгдэж, насанд хүсэгчдийн хувьд тамхины үнийн өсөлтөнд санаа зоволтгүйгээр тамхинд мөнгө зарцуулсан хэвээр байгаа ажээ.

Канад болон АНУ-уудад эдүгээ нэг хайрцагандаа 20-иос цөөн тооны тамхи савлан үйлдвэрлэх, худалдаалахыг хориглосон хуулийг тус бүр 1994, 2010 онуудад тус бүр батлан хэрэгжүүлж байгаа юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих