61 тонн цас хайлуулах бодис цацаад байна
Өнгөрсөн ням гаригт орсон нойтон цаснаас болж хальтиргаа гулгаа үүсч, зам тээврийн осол их гарч байна. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдрөөр зам тээврийн ослын 630 дуудлага бүртгэгдсэн байна.
Харин өнөөдөр үүрийн 04.00 цагаас эхлэн цас хайлуулах бодис цацаж эхэлжээ. Энэ талаар “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн Шуурхай албанаас тодруулахад, “Үүрийн 04.00 цагаас эхлэн хайлуулах бодис цацаж эхэлсэн. Их хэмжээний нойтон цас орж шөнөдөө хөлдөж, мөстсөнөөс болж аюултай байдалд ороод байгаа тул 61 тонн хайлуулах бодис цацаж байна. Уг нь үүнээс бага хэмжээтэйг цацах ёстой байдаг. Нийт долоон машин хотын төвийн болон гол замуудад ажиллаж байгаа. Одоогоор ус цаг уурын хүрээлэнгээс маргааш цасан шуургатай гэсэн мэдээл ирүүлээгүй байгаа тул бэлтгэл ажил хийгээгүй ч ахин 16 тонн хайлуулах бодисын нөөц үлдээд байна. Одоог хүртэл хайлуулах бодис замуудаар тараах ажиллагаа үргэлжилж байна” гэх тайлбарыг өглөө.
Б.Анир
URL: