ЗХЖШ-ын дэд дарга Б.Баярмагнайг ажлаас нь чөлөөллөө
Батлан хамгаалахын сайдын зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралдаж, Зэвсэгт хүчний жанжин штабын /ЗХЖШ/ дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнайг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Тодруулбал, тэрбээр НҮБ-ын цэргийн хүчний секторын командлагчийн шалгуурт тэнцсэн учраас ийнхүү чөлөөлсөн гэж эх сурвалж мэдээллээ. Харин түүний оронд хэнийг томилох эсэх нь одоогоор тодорхойгүй. БХЯ болон ЗХЖШ-ын дарга нар өөрсдийнхөө хүнийг шургуулахаар ярилцаж байгаа гэнэ.
Харин зарим эх сурвалж, штабын Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Р.Сүхбат болох магадлалтай гэлээ. Мөн түүнээс гадна ЗХЖШ-ын дарга асан, дэслэгч генерал Ц.Бямбажав, Зэвсэгт хүчний Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал П.Доржсүрэн нарын нэр хүчтэй яригдаж байгаа аж.
Б.Чимэг
URL: