Хойд Солонгосын онгоц руу гал нээжээ

Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийн эргүүлийн онгоцууд өчигдөр 19.35 цагийн орчимд Хойд Солонгосын эргүүлийн завь руу гал нээсэн тухай “www.yonhapnews.co.kr” мэдээллээ. “Хойдын онгоцууд хил зөрчсөн учир гал нээсэн” хэмээн Сөүлийн талаас мэдэгдсэн байна. Өмнөд Солонгосын тал таван удаа Хойдын эргүүлийн завь руу гал нээж, хилийг нь чөлөөлөхийг сануулсан аж.ongots

Пхеньян дээрх үйлдлийг “Санаатай өдөөн хатгасан үйл явдал” гэж тайлбарлажээ. Пентагон “Хойд Солонгосын эргүүлийн завь Шар тэнгис дэх хоёр орны усан хилийн маргаантай бүсэд нэвтэрсэн. Тэд анхааруулгыг үл тоосон учир Өмнөд Солонгос гал нээсэн” гэжээ.

Өнгөрсөн оны хоёрдугаар сард Хойд Солонгосын эргүүлийн онгоц зөвшөөрөлгүйгээр хил давснаас болж Өмнөдүүд гал нээсэн. Мөн өнгөрсөн оны аравдугаар сарын 14-нд хоёр улс “Енпхендо” арлын ойролцоо харилцан гал нээсэн юм. Өмнөд Солонгосын тал 147 удаа, Хойд Солонгосын тал 214 удаа гал нээж, шар түгшүүр зарласан удаатай.


URL:

Сэтгэгдэл бичих