Сири дэх АНУ, ОХУ-ын агаарын ажиллагаанд энгийн иргэд олноор үрэгдэж байна

Дөрвөн жилийн цуст мөргөлдөөний талбар болж буй Сири улсад хийж буй АНУ тэргүүтэй эвсэл болон ОХУ-ын агаарын ажиллагааны улмаас энгийн иргэд олноор амиа алдсан тухай хүний эрхийн байгууллагуудаас мэдээлж байна.

Сирийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сири-Америкийн эмнэлгийн нийгэмлэгийнхэн өөрсдийнх нь эмнэлгийг удаа дараа онилж, бөмбөгдсөн  гэж мэдээлсэн бол ОХУ-ын талаас үүнийг няцааж байгаа.

Мөн Human Rights Watch энэ сарын эхээр Хомс-д агаарын дайралтаар олон энгийн иргэд амь үрэгдсэн гэж мэдээлж байгаа юм. Гантоу тосгонд айлын байшинг бөмбөгдөж, гэр бүлийн 46 гишүүн амь үрэгдсэн гэсэн мэдээллийг орон нутгийн идэвхитнүүд болон сурвалжлагчдаас авсан гэж иш татсан юм.

Мөн Тер Мийла тосгонд агаарын дайралтаар 13 хүн үрэгдсэн гэв.

Оршин суугчдын хэлж буйгаар онгоцны дуу нь Сирийн онгоцноос их өөр сонсогдсон ба ОХУ-ын онгоцууд их дээгүүр нислэг үйлддэгээс харвал бөмбөгдөгч онгоцыг ОХУ-ынх байсан гэж үзэж буй тухайгаа хэлж байгаа юм.

Харин ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас энэ тухай няцааж, тус мэдээлллүүдийг Human Rights Watch-н ташаа мэдээллүүдийн нэг нь гэж үзэж байна.

Жил гаруй өмнөөс АНУ тэргүүтэй эвслийнхэн мөн Сирид агаараас дайралт өгч байгаа бөгөөд мөн энгийн иргэдийн аминд хүрсэн гэж сэжиглэгдэж байгаа юм.

2014 оны есдүгээр сард Сирийн баруун хэсэгт  пуужин харвахад хамгийн багадаа долоон хүний амь үрэгдсэн бөгөөд тус хэргийг мөрдөн шалгасан.

Мөн энэ оны тавдугаар сард Алеппо мужийн 50 гаруй энгийн иргэд үрэгдсэн гэсэн байна. АНУ-ын удирдлагын төвөөс яг тухайн хэрэг болсон газар АНУ-н онгоцууд байсан гэж байгаа боловч энгийн иргэд алагдсан гэсэн ямар ч ул мөр байхгүй талаар ярьж байгаа юм.

И.МӨНХЦЭНГЭЛ

Эх сурвалж: www.TODAY.mn

URL:

Сэтгэгдэл бичих