Үл үзэгдэх малгай биеллээ олно

Санкт-Петербургийн Механик, оптик мэдээллийн технологийн их сургуулийн саяхан нээгдсэн лабораторид оптикийн чип бүтээх ажил өрнөж байна.

Энэ чипийг бүтээснээр хүн төрөлхтөн үл үзэгдэгч болох боломжтой аж. Оптикийн компьютер бүтээх нь мэргэжилтнүүдийн гол зорилго юм.

Одоогийн компьютер нь жирийн электрон чипээр ажилладаг төдийгүй илүү боломж нь хязгаарлагдмал гэж тус лабораторийн эрхлэгч Павел Белов онцлов.

Тэрбээр “Оптикийн чип нь электронон чипээс сая дахин илүү хурдтай ажиллана. Электрон чип нь өөрийнхөө хэмжээ хязгаарт хүрсэн. Бидний одоо хэрэглэж байгаа компьютерыг үйлдвэрлэгчид тооцоолон бодох хурдыг ихэсгэхийн төлөө тэмцэж байгаа. Энд плат нь хэт халах асуудал гарч байгаа юм. Оптикийн чипийн хувьд энэ бүх асуудлыг шийдвэрлэж чадна. Ингэснээр коммуникацийн болон тооцоолон бодох системд том алхам хийнэ гэсэн үг” гэжээ.

Оптикийн компьютерын ажиллагааг оптикийн цацрагийн урсгалыг манипуляцийн замаар гүйцэтгэнэ. Ингэснээр тооцоололтын хурдыг өндөр хэмжээнд хүргэх юм байна. Ийм чипийн тусламжтайгаар мэдээллийг секундэд 640 гегабайт хүргэх аж. Өөрөөр хэлбэл, интернэтийг 100 дахин хурдтай болгоно гэсэн үг.

“Оптикийн чипийг байгаль дэлхий дээр байх-гуй материалаар үйлдвэрлэнэ” гэж Павел Белов цохон тэм-дэглэв. Тэрбээр “Энэ материалыг тусгайлан боловсруулж бий болгосон. Өөрөөр хэлбэл, ийм ангиллын инженерийг хийж байна гэсэн үг. Ер нь ямар нэг материалыг байгаль дэлхийгээс олж аваад дараа нь түүний шинж чанарыг нь судалж үзээд хэрэглэдэг. Харин бид эсрэгээр нь хийж байна” гэв.

Мета материалуудыг одоо гар утасны авсаархан антенн, томографын мэдрэмжийг сайжруулахын тулд анагаах ухаанд тус тус хэрэглэж байна. Тера герцийн цацрагийн тусламж-тайгаар хүний биеийн гурван байрлалын зургийг нь авч болох төдийгүй рентген аппаратыг бодвол хүний арьсанд гэмтэл учруулахгүй аж. Харин оптикийн диапазон дээр мета материалыг бүтээх нь маш хүнд, удаан хугацааны үйл явц юм байна. Ингэснээр үл үзэгдэх малгай биелэлээ олж магадгүй гэж эрдэмтэд тодорхойлжээ.

Павел Белов “Энэ бол шинжлэх ухааны уран зөгнөл биш. Бид үл үзэгдэх малгайны тухай үнэхээр үнэнээсээ ярьж байна. Бидний бүтээж байгаа материалын тусламжтайгаар ямар нэг обьектыг үзэгдэхгүй болгож болно. Энэ нь материалыг хэрэглэх нэг хэлбэр нь энэ юм. Ямар нэгэн объект гадны цацрагийн нөлөөнд харагдахгүй байх тийм бүтээлгийг бид бүтээж байна. Цахилгаан соронзон долгионы ямар ч сарнилтгүйгээр объектыг туулж гарна” гэв.

Түүний ярьснаар эрдэмтэд одоогоор микрометрээр хэмжигдэх асар жижигхэн объект дээр туршилт хийж байгаа аж. Оптикийн үл үзэгдэх малгай үнэхээр ажиллаж байгаа гэдгийг харахын тулд микроскоп хэрэглэх шаардлагатай юм байна. Ямар нэгэн диапазонд үзэгдэхгүй байх цэргийн хувцас ойрын ирээдүйд хийнэ гэдэг бодит зүйл болоход ойрхон байгаа гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих