“Титаник”-ийг живүүлсэн мөсөн уулын гэрэл зургийг худалдав

Британийн Уилтширийн дуудлага худалдааны төвд “Титаник” хөлөг онгоцыг живүүлсэн гэх мөсөн уулын гэрэл зургийг 21 мянган фунт стерлингээр худалджээ.

“Титаник”-ийг мөсөн уултай мөргөлдсөнөөс хэдхэн цагийн дараа ойр хавьд нь явж өнгөрсөн “Адальберт хунтайж” хөлөг онгоцны үйлчлэгч уг гэрэл зургийг авсан байна. Мөн тус дуудлага худалдааны үеэр домогт хөлгийн аврах завин дээр байсан жигнэмгийг 15 мянга, тус ослоос амьд үлдсэн зорчигч эмэгтэй “Карпатия” уурын хөлөг онгоцны ахмадад бэлэглэсэн мөнгөн цомыг 130 мянган фунтээр тус тус борлуулсан аж.
“Lion Heart Autograph” дуудлага худалдааны төвд энэ сарын 2-ны өдөр “Титаник” хөлөг онгоц дахь нэгдүгээр ангиллын рестораны хоолны цэсийг 88 мянган ам.доллараар худалджээ. “Титаник” хөлөг 1912 оны дөрөвдүгээр сарын 15-ны шөнө мөсөн уул мөргөж, живснээс 1500 орчим хүн амь насаа алдаж, 700 гаруй хүн аврагдсан юм.Д.БолдЭх сурвалж: “Монголын үнэн” сонин


URL:

Сэтгэгдэл бичих