Физикчид намар төрдөг

Мэргэжил сонгох явдал төрсөн өдрөөс шууд хамааралтай болохыг Британийн эрдэмтэд баталсан тухай тус улсын хэвлэлүүдэд бичжээ.

Тэдний ажигласнаар, гуравдугаар сард төрсөн хүн нисгэгч болох магадлалтай бол харин 12-р сард төрөгсдийн дийлэнх нь шүдний эмч болсон байв. Өнгөрөгч дөрөвдүгээр сард Их Британид явуулсан хүн амын тооллогын үеэр эрдэмтэд энэ талаар судалсан байна.

Хүн амын тооллогын бүх мэдээлэлд хийсэн судалгаанаас үзвэл, нэгдүгээр сард төрсөн хүмүүс татварын байцаагч юм уу, эмч, хоёрдугаар сард төрөгсөд жүжигчин, гуравдугаар сарынхан нисгэгч, 4, 5 дугаар сард төрөгсдийн сонгосон мэргэжлийн хүрээ асар өргөн байсан учраас ямар нэгэн мэргэжлийг эрдэмтэд онцолж чадаагүй байна.

Харин зун төрөгсөд янз бүрийн мэргэжил эзэмшдэг. Гэхдээ хөл бөмбөгчин, эмч, шүдний эмчийн мэргэжил эзэмших нь ховор байжээ. Британийн жолооч, жүжигчид голдуу долдугаар сард төрсөн байна. Харин есдүгээр сард төрөгсдийн дунд физикчдийн нэгэн адил мэргэжлийн тамирчид бусдаас олон байсан байна.

Аравдугаар сард төрөгсөд бусдаас өндөр насалдаг ба улс төрч болон удирдагчид олон байжээ. Харин хавар төрсөн хүүхдүүд янз бүрийн өвчинд өртөмтгий байдаг гэж “Дейли мэйл” сонинд бичсэн байна. Энэ нь нарны гэрлийн нөлөөгөөр бий болдог “Д” амин дэм хүний биед дутагдсантай холбоотой гэж судлаачид тайлбарлажээ.

Хэрвээ хүн энерги шинэчлэгдэж байгаа хавар төрсөн бол идэвхтэй мэргэжлийг сонгодог аж. Байгаль дэлхий унтах тийшээгээ хандаж байгаа намар төрсөн бол арай тайван мэргэжлийг сонгодог бол өвөл нар багатай тул хуурай хүйтэн уур амьсгалд төрсөн хүмүүс ихэвчлэн улс төрд ордог байна.

Тэд бүхнийг туучин гарах ёстой учир хөдөлмөр, энерги их шаардсан мэргэжлийг сонгодог байна. Харин бусад сард төрөгсөд үүнийг хийж чадахгүй гэж эрдэмтэд ярилаа.

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Сэтгэгдэл бичих