Нярай хүүхэд хэний буруугаас болж хорирсон нь тогтоогдоогүй байна

Зочид буудлаас нярай хүүхдийн цогцос олдсон тухай мэдээлэл хэвлэлүүдээр гараад байгаа. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн дөрөв дэх өдөрцагдаагийн 102 утсанд “Хангай” зочид буудалд хүүхдийн цогцос олдлоо гэсэн дуудлага ирсэн байна.

Тус дуудлагын дагуу цагдаагийн байгууллагын ажилчид 3, 4 дүгээр хорооллын эцэст байрлалтай “Хангай” зочид буудалд очиж шалгалт хийсэн.

Шалгалтын явцад тус буудлын өрөөнөөс 2-3 сартай охины цогцос олдсон аж. Цагдаа нарын хэлж буйгаар хүүхдийн цогцос 2-3 хоносон байх магадлалтай байжээ.

Энэ олон хоног нялх хүүхдийн цогцос чухам яагаад энэ буудалд байж байсан, энэ буудлынхан хүүхдийн амь нас хохирсон хэрэгт холбоотой эсэх, эцэг эх нь ямар хүмүүс байсан талаар цагдаагийн байгууллагынхан үргэлжлүүлэн шалгаж байгаа юм.

Харин өчигдөр хэргийн талаар албаны хүнээс тодруулахад “Нярай хүүхэд хэний бүруугаас болж хохирсон нь одоогоор тогтоогдоогүй байна” гэв.

С.Өлзий

Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Сэтгэгдэл бичих