Ажилдаа дургүй бол үүнийг унш
Ихэнх хvмvvс хийж байгаа ажилдаа дургvй бєгєєд сэтгэл хангалуун байж чаддаггvй билээ. Хэдийгээр сэтгэл хангалуун байж чаддаггvй мєртлєє ажлаа алдахаас vхтлээ айна. Арай илvv дээгvvр болон сонирхолын дагуу ажил эрхлэх хvсэлтэй боловч яг ямар ажил хийхээ тодорхойлоогvй, яг яаж хvссэн ажлаа хайх ба яаж ажлаа солихоо мэдэхгvй ч юмуу эсвэл санхvvгийн хямралд орохгvйн тулд одоо эрхэлж буй ажлаа дуртай дургvй хийнэ. Ингэсээр байгаад нєгєє дургvй ажилдаа дасч эвлэрээд нэгэн хэвшмэл амьдралаар єдєр хоног, он жилийг єнгєрєєнє. Энэхvv нєхцєл байдлаасаа єєрийгєє хэрхэн гаргах вэ? гэдгийг бодож олохын оронд энэ байдалд хэрхэн орсон тухай болон энэ байдалд орохгvй байхын аргагуй шалтгаануудыг тоочиж єгнє дєє.
Надад нэг асуух асуулт байна. «Та єєрєє єєртєє ажилладаг уу?»
Хариулт: «VГVЙ»- Би ч бас vгvй гэж хариулах байсан.
Ихэнх хvмvvс хийж байгаа ажилдаа дургvй бєгєєд сэтгэл хангалуун байж чаддаггvй билээ. Хэдийгээр сэтгэл хангалуун байж чаддаггvй мєртлєє ажлаа алдахаас vхтлээ айна. Арай илvv дээгvvр болон сонирхолын дагуу ажил эрхлэх хvсэлтэй боловч яг ямар ажил хийхээ тодорхойлоогvй, яг яаж хvссэн ажлаа хайх ба яаж ажлаа солихоо мэдэхгvй ч юмуу эсвэл санхvvгийн хямралд орохгvйн тулд одоо эрхэлж буй ажлаа дуртай дургvй хийнэ. Ингэсээр байгаад нєгєє дургvй ажилдаа дасч эвлэрээд нэгэн хэвшмэл амьдралаар єдєр хоног, он жилийг єнгєрєєнє. Энэхvv нєхцєл байдлаасаа єєрийгєє хэрхэн гаргах вэ? гэдгийг бодож олохын оронд энэ байдалд хэрхэн орсон тухай болон энэ байдалд орохгvй байхын аргагуй шалтгаануудыг тоочиж єгнє дєє.
Бараг хvн бур єдрийн (24 цагийн) 8 цагийг ажиллаж єнгєрєєдєг. Тиймээс єєрийнхєє сонирхолын дагуу ажилд орох юмуу эсвэл єєрийнхєє сэтгэлийг хангалуун байлгах тийм ажил олж хийх нь зєв юмуу гэж бодож байна. Яагаад гэвэл ихэнх хvмvvс vр хvvхэд, гэр бул, аав ээж, найз нєхєртэйгээ єнгєрєєх цагаас ажил дээрээ єнгєрєєх цаг илvv байдаг шvv дээ. Тэгэхээр єдрийн ихэнх хугацааг дургvй ажил дээр хэлэх хэлэхгvй хараалыг хэлэн хэлэн байж ажиллана гэдэг нь утгагvй асуудал юм.
«Ёох, ажил гэж ялнаас арай гэж салж амарлаа», «Яландаа явах цаг болчихлоо», «єнєєдєр яаж ажилланаа», «Тэгж ингэсхийж байгаад л єнгєрєєхєєс» г.м.-ийн vгнvvдийг хvмvvсийн амнаас гарахыг цєєнгvй сонссон билээ. Ямар хэрэг хийсэн биш яагаад ажил гэдэг ял эдлэх ёстой болчихдог билээ? Хэн буруутай? Бид єєрсдєє буруутай.
Бидний амьдрал, болон амьдралын маань цаг хором бvр vнэ цэнэтэй, эрхэм нандин байх ёстой биш билvv! Ууг нь ажил руугаа урам зоригтой явж, vр бvтээл аз жаргаалаар дvvрэн байх ёстой биш билvv!
Ажлаа хэрхэн зєв сонгох вэ?
1. Ажлаа зєв сонгохын тулд хаана, ямар ажил хийх, ямар хvмvvстэй ажиллах вэ гэдгээ сайн бодож тодорхойлох хэрэгтэй. Хэрвээ таны сонгосон ажил эзэмшсэн мэргэжлээс ондоо байвал санаа зовсны хэрэггvй. Учир нь хvмvvсийн 80% єєрсдийн эзэмшсэн мэргэжлээс шал ондоо ажил хийдэг гэдэгтэй санал нийлж байгаа байх гэж бодож байна. Америкт хийсэн судалгаагаар америк иргэн амьдрах хугацаандаа дунджаар 10 удаа ажлаа сольж, нэг ажил дээрээ дор хаяж 3 жил ажилладаг ба мэргэжлээ 4 янзаар сольсон байдаг гэж гарчээ. Иймээс ажил болон мэргэжлээ солих нь тийм сонин биш. Харин юу сонин бэ? гэвэл ажилдаа дургvй мєртлєє тvvнийгээ одоо болтол ямар ч арга хэмжээ авахгvй хийсээр байна гэдэг нь шал утгагvй асуудал юм.
2. Хаана, ямар мэргэжлээр, юу хийхээ мэдсэний дараа гарч ажил хайх биш ажиллах байгууллагаа хайж судалгаа явуулах хэрэгтэй. Аль албан газар илvv цалин урамшуулал єгч байна, єсєх ирээдуй байгаа эсэх, єрсєлдєгч байгууллагуудыг нь мэдэж авч тэдгээрийг бас давхар сайн судалж боломжтой бол биеэр юмуу утсаар утасдаж бvх асуух зохистой асуултуудыг асуух. Гэхдээ єєрєє ажилд орох хvсэлтэй байгаагаа ерєєсєє мэдэгэдэж болохгvй шvv. Аль болох олон байгууллагуудыг судалбал сайн. Ихэнх хvмvvс єєрсдєє л ярилцлаганд орохдоо бэлдээд байдаг боловч орох гэж буй газраасаа ярилцлага аваагvйгээс болж алдаа гаргаж ажилдаа дургvй болох бас нэг vvсвэр болдог.
3. Ингээд хаана ажиллахаа тодорхойлсны дараа ярилцлаганд орохдоо бэлтгэх хэрэгтэй. Ярилцлаган дээр хэлэхдээ “судалгаа хийсний vндсэн дээр танай байгуллага ийм ийм давуу талтай учир энэ мэргэжлээр ажиллах сонирхолтой байна” гэдгээ мэдэгдэж, яагаад энэ мэргэжлээр ажиллах сонирхолтой байгаагаа, єєрийг чинь ажилд авснаар ямар давуу талтай болохыг мєн та ямар ямар давуу талтай вэ гэдгийгээ тайлбарлаж хэлээрэй.
Хамгийн чухал нь ажилд авч байгаа хvндээ таныг ажилд авснаар орлого нь хэр их нэмэгдэх ба хичнээн тєгрєг хэмнэх гэдэг талаас нь хэлж єгч, таныг ажилд авах нь яах аргагvй зєв гэдэг бодлыг тєрvvлж єгєх юм. Ингэж чадвал гарцаа байхгуй ажилд авах болно.
Ажилд авах санал єгвєл тэр дор нь саналыг хvлээж авч хэзээ ч болохгvй шvv. Санал олгосонд баярласнаа илэрхийлээд эргээд 2 хоногийн дотор хариутайгаа холбоо баръя гэж хэлээрэй. (бодох хугацаа авах). Хvмvvс ажилд орж л байвал боллоо гэж боддог тал бий. Тиймээс бодож тунгаахын оронд чадна чадна, тэгъе тэгъе гээд бvх болзлыг нь хvлээн авдаг. Болзлуудыг нь хvлээн авахгvй бол ажилд орж чадахгvй байх гэж боддог ч юмуу?
«Бусдыг єєрєєсєє дээгvvр хэзээ ч бvv тавь. Єєрийгєє бусдын доор хэзээ ч бvv тавь.»
Ажилд авч байгаа хvмvvс цалингаа ихэвчлэн эхний ээлжинд єгєх ёстой хэмжээнээс 20%-иар бага амладаг. Тиймээс буцаад холбоо барихдаа vнэхээрийн энэ ажилд орох сонирхолтой байгаагаа хэлээд амласан цалингийн хэмжээг 20%-иар ихэсгэвэл (яг тэдэн тєгрєг єгч чадвал) ажлыг хvлээн авахад бэлэн байна гэдгийг хэлээд чив чимээгvй болж инээмсэглэж юу гэж хэлэхийг нь хvлээх. Хэрвээ цалингийн санал бага байх юм бол дахин бодох хугацаа авах буюу ажлыг хvлээн авч чадахгvй гэж хэлэхэд бэлэн байгаарай. Гэхдээ ихэнх тохиолдолд ажилд авч байгаа хvн зєвшєєрдєг юм. Яагаад гэвэл аль хэдийн єєрийг тань ажиллуулахаар шийдвэр гаргачихсан байдаг ба бvх юмыг ахиад эхлvvлнэ гэдэг нь илvv мєнгє хєрєнгє, цаг зав алдах юм.
Цалингаа тохирсны дараа
1. Цалингий тань дараа яг хэзээ ямар болзолтойгоор нэмэх
2. Эрvvл мэндийн даатгал байгаа эсэх, цалинтай амралт єгєх эсэх, євчтэй єдрvvдэд цалинг бутэн олгох эсэх, урамшуулал хэр их єгдєг г.м.-ийг лавлан асуух
3. Яг ямар хариуцлагуудыг хvлээх, яг юу юу хийх ёстой, мэргэжил дээшлvvлэх сургалт, дамжааг дэмжиж тєлбєрийг байгууллага даах эсэх г.м. асуултуудыг ажилд орохоосоо ємнє асууж тодорхой болгох хэрэгтэй шvv.
Хэрвээ одоо ажиллаж байгаа газраа vлдэх сонирхолтой боловч одоо авч байгаа цалиндаа сэтгэл хангалуун биш буюу авч байгаа цалингаасаа єєрийгєє илvvгээр унэлж байгаа бол цалингаа нэмvvлэх талаар эзэнтэйгээ цаг алдалгvй ярилцаж асуугаарай. Асуухаасаа хэнээс ч юунаас ч бvv ай.
“Мэдэхгvй зvйлс гарвал хvнээс асуу, туслалцаа хэрэгтэй бол хvнээс асуу. Асуу, асуу, асуу. Асууснаас ононо уу гэхээс алдахгvй шуу.”
Хэрвээ нэмж чадахгуй гэвэл яг хэзээ, ямар vр дун гаргасан тохиолдолд нэмэх вэ гэдгийг бас тодруулаарай. Ингэж тодруулснаар ажил тєрєлдєє шинэ санаа гаргах болон хэрхэн vр дунтэй ажиллах тухай бодол аяандаа тєрєх биз.
Таны цалинг хэн ч єгдєг бай, та хаана ч очиж ажилладаг бай, ямар ч ажил ( тогооч, жолооч, зохион бутээгч, инженер, дарга, менежер, аяга таваг угаагч, цэвэрлэгч, багш, нэвтрvvлэгч, компний эзэн, засварчин, эмч) юу ч хийдэг байсан хамаагvй анх ажилд орсон тэр мєчєєс авахуулаад тэтгэвэрт гарах тэр хугацаа хvртэл єєрєє єєртєє ажиллаж байгаа гэдгийг мартваа. Та vргэлж єєрєє єєртєє ажилладаг. Хvний тєлєє ажиллаад багаа юм шиг боловч яг vнэндээ єєрийнхєє тєлєє єєрєє єєртєє ажилладаг юм. Vvнийг ойлгож чадаагvйгээс болж олонхи хvмvvс хvний тєлєє ажиллаж байгаа юм чинь гэсэн санааны vvднээс vр дунгуй ажиллах, ажилдаа дургvй байх, цаг хугацааг худлаа яаж ийж байгаад єнгєрєєх тохиолдлууд элбэг байдаг.
Ажил хийх хугацаандаа зєвхєн ажлаа л хий. Ажил хийхэд саад болдог хvмvvсээс хол бай. Юу хийж, юу бутээж чаддагаа єдєр болгон гаргаж єєрийгєє сорьж байх хэрэгтэй. Богино хугацаанд их vр бутээл хэрхэн гаргах тухай сайн бодож тєлєвлєж сур. Бидний цаг хором болгон унэтэй эрхэм нандин гэдгийг vргэлж санаж байгаарай.
Та «ЄЄРЄЄ» гэдэг компаний ерєнхийлєгч болж єєрийгєє зах зээл дээр єндєр vнээр зарахын тулд єєрийнхєє онцгой давуу талуудыг хєгжvvлж, мєн євєрмєц чадваруудаа гаргаж илрvvлэх хэрэгтэй шуу.
Амьдралаа гайхамшигтай сайхан болгох боломж хvн бvрт бий!!!
URL: