Нүдний харааг сайжруулах, гайхалтай жор

Энэхүү жорыг Оросын нэр хүндтэй эмч нарын нэг зохиожээ. Их эртний жор бөгөөд Академич Филатовагийн үед хамаарагддаг. 1960-аад оны үед Одессын нүдний эмнэлгийн мэдээллийн самбарт уг жор бичигдсэн байдаг.

Орц: 100 гр зуун настын шүүс, 500 гр буталж жижиглэсэн хушганы самар, 300 гр зөгийн бал, 3-4 ширхэг нимбэгнээс гаргасан шүүс

Орцуудаа сайтар хольж хутгана. Өдөрт 3 удаа, хоол идэхээс 30 минутын өмнө амттаны халбагаар нэг удаа хэрэглэнэ. Уг жор нь нүдний харааг сайжруулаад зогсохгүй бие организмын дархлааг сайжруулдаг.

Хамгийн чухал нь

Зуун наст нь 2-3 жил болоогүй, өөрөөр хэлбэр түүнээс залуу байх ёстой гэдгийг сайн анхаарах хэрэгтэй. Зуун настын гол хэсгийг авалгүйгээр, дээд, дунд хэсгийн навчийг таслан авна. 3-4 ширхэг дээд хэсгийн навчийг буцалсан усаар угаагаад жижиглэн хэрчээд самбайнд ороон шүүсийг нь сайтар шахаж гаргана.

Харин Академич Филатова угаасан навчаа шууд зүсэлгүйгээр тавган дээр тавиад хөлдөөгчинд 10-12 өдөр байлгана гэж зөвлөсөн байдэг. Ийм нөхцөлд зуун настын эсэнд нүдний хараанд сайнаар нөлөөлдөг гол “шимт сэргээгч” бодис үүсдэг байна. Үүнийхээ дараагаар дахин хөлдөөсөн навчаа угаан дээр хэлсэнчлэн хийж бэлтгэдэг.

Ер нь зуун настын шүүсийг шууд ууж хэрэглэх, гэрийн нөхцөлд эмчилгээнд ашиглахдаа тун болгоомжтой байх ёстой. Учир нь шүүсийг дур мэдэн хэрэглэснээр гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дарангуйлж, салслаг бүрхэвчийг нь гэмтээхийн зэрэгцээ үрэвсэл үүсгэдэг байна.

Түүнчлэн зуун настын шүүс нь бөөр болон ходоод гэдэсний замын архаг үрэвсэлтэй, жирэмсний хожуу үе, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтний архаг үрэвсэлтэй, зүрх судасны системийн өвчтэй, сүрьеэтэй, шамбарамын үед тус тус хэрэглэж болдоггүй, эсрэг заалттай байдаг.

Эх сурвалж: www.fithacker.ru


URL:

Сэтгэгдэл бичих