19 мянган хүүхэд гэр цэцэрлэгт хамрагдах судалгаа гарчээ

Иргэдийн дунд хүлээлт үүсгээд буй хүүхэд харах үйлчилгээний тухай хууль ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. Уг хууль хэрэгжиж эхэлснээр нийслэлийн хэмжээнд цэцэрлэггүй хоцорсон 19 мянган хүүхэд гэр цэцэрлэгт хамрагдаж, 5-6 мянган хүн шинээр ажлын байртай болно гэсэн судалгаа ч гараад байгаа юм.

Тэгвэл гэр цэцэрлэг байгуулах хүсэлтэй иргэд эхнээсээ байр сууцаа зэхэж эхлээд байна. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд тодорхой тоо хязгаар заагаагүй. Нэг хороонд хэдэн ч гэр цэцэрлэг ажиллаж болох аж. Гэр цэцэрлэг ажиллуулахаар зөвшөөрөл авсан хүнд улсаас хүүхдийн хоолны мөнгө, хувьсах зардал болгож хүүхэд тус бүрт 110 орчим мянган төгрөг олгоно. Тухайн хүн өөрийнхөө байр, урсгал зардлын төлбөрийг эцэг, эхчүүдээс авна. Гэхдээ энэ төлбөрийн дээд тал нь 150 мянган төгрөг байхаар хуульд заажээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

URL:

Сэтгэгдэл бичих