Казакстан хиймэл дагуулаа ашиглана
Казакстан улсын хиймэл дагуулыг хэт давруу үзэлтнүүд, мансууруулах бодисыг хайхад ашиглах тухай сансрын үйл ажиллагаанд өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байгаа тухай тус улсын сансрын агентлагийн орлогч дарга пүрэв гарагт мэдэгдлээ.
Казакстаны парламентын доод танхим саналтай танилцсан байна.
“Мэдээж тодорхой хэн нэгнийг мөрдөхөд амар биш боловч террористууд нэг метр гаруй хэмжээтэй төхөөрөг ашиглавал манай хиймэл дагуул ялгах чадвартай. Бидний баримтжуулсан мэдээллийг холбогдох удирдлагууд шинжлэн, юу болохыг урьдчилан мэдэж болох юм” хэмээн Мейрбек Молдабеков сэтгүүлчдэд хэлжээ.
Одоо уг ажиллагаа гадны хиймэл дагуулын тусламжтай явагддаг бөгөөд энэ нь хугацаа шаардаад зогсохгүй үнэ өртөг ихтэй юм. Түүнчлэн мансууруулах бодисыг хууль бусаар наймаалах, хориотой бодисыг тариалах зэрэг асуудлууд Дотоод яам руу шилжинэ хэмээн Молдабеков үзэж байна.
Казакстаны “Казкосмос” сансрын агентлаг 2007 онд байгуулагджээ. Тус улс нийт гурван харилцаа холбооны хиймэл дагуул хөөргөөд байна.
Х.Аминаа
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: