“Их хотын хямдрал” ирэх долоо хоногт болно

Нийслэлийн 376 ойг угтаж  “Их хотын хямдрал” худалдааг 3 дахь жилдээ Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна.  Өнөөдрийн байдлаар 100 гаруй аж ахуйн нэгж оролцохоор бүртгүүлээд байна. Аж ахуй нэгжүүд энэ үеэр бараа бүтээгдэхүүнээ 10-70 хүртлэх хувиар хямдруулах гэнэ.

Их хотын хямдралтай худалдааны үеэр  үндэсний үйлдвэрлэгчид, худалдаа эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ хямдруулж, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээр бэлэг барьдаг уламжлал тогтсон. Энэ өдөр зөвхөн хямдрал тохиогоод зогсохгүй, 5-10 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичгээр нийслэлийн азтанг тодруулан шагнана.

Хямдралт худалдаанд оролцогчдын төлөөлөл болж НВЦ компани Чингисийн талбайд дөрвөн цэг дээр тахианы мах болон, 200-240 төгрөгний үнэтэй өндөгөө борлуулна.


URL:

Сэтгэгдэл бичих