Шүүгчдийн цалинг бууруулахгүй байх асуудлаар Ерөнхий сайдад хандлаа
Ирэх оны төсвийг Сангийн сайд Б.Болор өргөн барихдаа төрийн данхайсан том бүтцийг танахаар болсон. Ингэхдээ 2016 оны төсөвт дэд сайдгүй мөн яамдыг нэгтгэж, агентлагуудыг татан буулгахаар тусгасан. Түүнчлэн төрийн албан хаагчдын цалинг 30 хувиар бууруулахаар болсон юм.
Ингэхдээ шүүхийн төсвийг 24 хувиар, шүүгчдийн цалинг 60 хувиар бууруулахаар тусгасан байна. Үүнийг Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат эсэргүүцэж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан, Сангийн сайд Б.Болор нарт мэдэгдэл хүргүүлжээ. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Б.Чимэг
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Монголд хамгийн их авилга авдаг хүмүүс шүүгчид шүү дээ төр түүнийг нь дэмжиж хэт өндөр цалин олгодог болгосон гэтэл шүүхчид авилгаа авдагаа зогсоох биш улам их нэмж байгаа ба монгол улсад хамгийн баян хүн шүүгчид болсон байгаа тул цалинг нь хасч төрийн албан хаагчидтай адил болгох хэрэгтэй