Н.Жанцанноровын уран бүтээлийг Японд эгшиглүүлнэ
Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын уран бүтээлээс бүрдсэн тоглолт энэ сарын 24-нд Токио хотод эгшиглэх гэж байна. Монгол Японы уран бүтээлчдийн хамтарсан энэхүү тоглолтыг “Дэлхийн морин хуурын холбоо”, “Жанцанноров сан”, Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамнаас гурав дахь удаагаа зохион байгуулахаар болжээ.
Монголын соёл урлагийн салбарт хийж бүтээсэн олон гайхалтай үйл хэрэг, уран бүтээлээрээ түмэн олны талархлыг хүлээсэн уран бүтээлч нийт 300 орчим бүтээл туурвисны дотор киноны 20 гаруй хөгжим, 10 гаруй драмын жүжгийн хөгжим бүтээж, “Монголын хөгжмийн 12 хөрөг” сонатын аллегро, “Хөгжмийн онолын нэр томьёоны тайлбар толь” хөгжим судлалын ном, уран бүтээлийн найман цомог хэвлүүлсэн билээ.
Мөн “Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Би чамд хайртай” киноны хөгжим, “Тогосын цагаан овоо”, “Аргалд явсан ээж минь”, “Бурхан бумбын орон”, “Хүний заяа” зэрэг 100 гаруй дууны аяыг зохиожээ.
Б.Сийлэн
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL: