Дархан-Уул аймгийн Засаг дарга асан С.Насанбатыг баривчилжээ

Дархан-Уул аймгийн Засаг дарга асан  С.Насанбатыг аравдугаар сарын 14-ний өдрийн орой АТГ-аас баривчлан хорьсон байна. Түүнийг замын тендерийг шалгаруулахдаа бусдаас авлига авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр ийнхүү саатуулаад байгаа аж.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр, “ Засаг дарга асан  С.Насанбат замын компанийн захирлаас 50 сая төгрөгийн авлига авсан гэж үзээд буй. Тус компанийн захирал нь С.Насанбат даргад дээрх хэмжээний авлига өгч, замын тендерт оролцсон тухайгаа мэдүүлээд байгаа” гэсэн юм.

Дархан- Уул аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Насанбат болон ИТХ-ын дарга асан Ч.Цэндсүрэн нарыг   есдүгээр сарын 15-ны өдөр хуралдсан аймгийн ИТХ-аар  огцруулах шийдвэр гаргасан юм.

Б.Энхсүрэн

Zaluu.com


URL:

Нэр: Zochin Огноо: 24 October 2015

Ene ongotson…

Сэтгэгдэл бичих