Чатаар залилан хийдэг эмэгтэйг баривчилжээ
Телевизийн чатаар дамжуулж бусдыг залилдаг эмэгтэйг цагдаагийнхан саатуулжээ. Сэжигтэн нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэдтэй зар мэдээ болон телевизийн чатаар дамжуулж холбоо барин уулздаг байж.
Улмаар итгэл үнэмшил төрүүлж бусдын бэлэн мөнгө, эд зүйлийг залилан авч зугтдаг байсан аж. Тэрбээр 37 настай, 160-165 см өндөр нуруутай, махлагдуу, хөл хэсгээрээ нарийвтар, шар царайтай, том шанаатай, хэрэг үйлдэх үедээ нүүрээ тод содон өнгөөр буддаг нэгэн гэнэ.
Сэжигтэн урд нь залилангийн гэмт хэргээр ял эдэлж байжээ. Цагдаагийн албан хаагчид энэ эмэгтэйд залилуулсан хохирогчдыг холбоо барихыг хүслээ.
Тухайлбал, 2010 оны наймдугаар сарын сүүлчээр “Мэргэжилтний 20-ын зар авах цэгт ажилд оруулж өгье” гэж танилцан Урт цагаан руу очоод үнэт эддэл зардаг Т гэгчтэй уулзаад мөнгө аваад ир гэж явуулаад барьцаанд нь ягаан өнгийн цүнх, цүнхэн дотор нь хар өнгийн МРЗ тоглуулагч, ягаан өнгийн хэтэвч зэргээ энэ эмэгтэйд залилуулсан иргэд цагдаад хандана уу.
Мөн 2011 оны нэгдүгээр сарын сүүлчээр Баянзүрх дүүргийн XXII хорооны нутаг дэвсгэр дүүргийн автобусны буудал дээр танилцаж Тунель руу очоод хүнээс 500 мянган төгрөг аваад ир эгчид нь хүн өгөх ёстой юм барьдаанд нь “Нокиа” маркийн хар өнгийнгар утсаа үлдээж, энэ эмэгтэйд залилуулсан.
34-35 насны хар саарал хувцастай, буриад гуталтай, цагаан өнгийн саравчтай малгайтай эмэгтэй, түүнчлэн “байр түрээслэнэ” гэсэн зарын дагуу уулзаж хуурамч түлхүүр өгч байрны хаяг зааж өгч оруулаад “Та нар өөрсдөө ороод байраа үзэж бай, эгч нь хагалгаанд орчихсон явж чадахгүй ядраад байна” гэж үлдээд барьцаанд нь цүнх болон бусад эд зүйлийг нь авч зугтсан үйлдэлтэй, залилуулсан иргэд цагдаагийханд хандах юм байна.
Мөн үүнтэй ижил үйлдлээр бусдад залилуулсан иргэдийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн 407 тоот өрөөнд биеэр ирж уулзах буюу 91100 089, 93124603 дугаарын утсаар холбоо барина уу.
А.Лхагважав
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: