Тагнуулын ажилтан хорлогдсон байж болзошгүй

Дорноговь аймгийн Тагнуулын хэлтсийн ажилтан Б амиа хорлосон гэх мэдээлэл өнгөрөгч наймдугаар сард хэвлэл мэдээллээр цацагдаж байсан билээ. Тэгвэл тапийгаач Б-гийн ар гэрийнхэн түүнийг амиа хорлосон гэж үзэхгүй байгаа аж. Учир нь талийгаач өндөр зэрэглэлийн нууцад хамаарах баримттай холбоотой мэдээллийг мэдэж байсан нь үхлийн шалтгаан болсон байх үндэслэлтэй гэж зарим эх сурвалж үзэж байгаа гэнэ.

Уг хэрэг гарсны дараа ТЕГ-аас томилогдсон Ажлын хэсгийнхэн үхлийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байсан ч өнөөг хүртэл талийгаачтай холбоотой мэдээлпийг нууцалж байгаа аж.

Б нь хятад хэлтэй, урьд нь Сэлэнгэ аймаг дахь Тагнуулын хэлтэст ажиллаж байжээ. Тэрбээр Дорноговь аймгийн Тагнуулын хэлтэст ажиллаад 10 cap болж байсан аж. Түүний ар гэрийнхэн үхлийн шалтгааныг тогтоолгохыг хүсч ТЕГ-т хандсан байна.

Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Сэтгэгдэл бичих