Хүн бүр эрүүл байхын тулд өдөрт 10000 алхам алхаарай

Өнөөгийн бидний завгүй, технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн буй амьдралын хэв маяг эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Хөдөлгөөний хомсдлоос таргалалтаас эхлээд олон өвчинд өртөх магадлал өндөрсдөг.

Таргалалтын улмаас артерийн даралт ихсэлт, тархинд цус харвалт, зүрхний шигдээс зэрэг зүрх судасны өвчин, чихрийн шижин хэв шинж 2, хорт хавдар, үе мөчний өвчнөөр өвчлөх эрсдэл нэмэгддэг.

Эдгээр өвчний эмчилгээний зардал өндөр байдаг төдийгүй өвдсөний дараа хөдөлмөрийн чадвар алдагдах магадлал өндөр байдаг учраас таргалалт нь хамгийн их хор уршигтай өвчинд тооцогддог.

Тэгвэл хүн бүр эрүүл байхын тулд долоо хоногт 5-аас доошгүй өдөр, 30 минут ба түүнээс дээш хугацаагаар дунд зэргийн эрчимтэй хөдөлгөөн хийх эсвэл өдөрт 10000 алхам алхах хэрэгтэй аж.

Мөн долоо хоногт гурав ба түүнээс доошгүй өдөр, доод тал нь 30 минут хүртэл нэлээд эрчимтэй хөдөлгөөн хийх хэрэгтэй аж.

10 мянган алхам нь дунджаар 5 км газар алхана гэсэн үг юм. Ойролцоогоор 10 мянган алхам хийхэд хүний бие 300 килокалори буюу эрч хүчийг ялгаруулдаг байна. Энэ нь насанд хүрсэн хүний нэг өдөрт авах энергитэй тэнцдэг аж.

Сонирхуулахад 1960 онд Японы судлаач доктор Юүширо Хатано хүн өдөрт дунджаар 10 мянган алхам алхах нь эрүүл мэндэд чухал ач холбогдолтой болохыг тогтоожээ.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн


URL:

Сэтгэгдэл бичих