Бэлчээрийн 15 худаг ашиглах боломжгүй болжээ
Орхон аймгийн Өмчийн харилцааны газар Баян-Өндөр, Жаргалант сумын ЗДТГ-тай хамтран бэлчээрийн худгийн тооллого хийхэд 15 нь дахин ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарчээ.
Орхон аймагт 86 худаг байдаг. Үүнийг улсын болон орон нутгийн төсөв, дотоод, гадаадын төслийн хүрээнд барьсан байдаг. Эдгээр худаг нь инженерийн хийцтэй бөгөөд Хүнс хөдөө аж ахуйн яамнаас орон нутагт байрлах худгийн мэдээллийг нэгтгэх зорилготой байгаа ажээ.
Үүний хүрээнд аймгийн Өмчийн харилцааны газар тооллого хийсэн нь энэ юм. Мөн улсын төсвөөр худаг барихгүй болсон тул орон нутаг өөрийн хөрөнгөөр бэлчээрийн худгаа нэмэгдүүлэх шаардлага гарчээ. Орхон аймагт одоогийн байдлаар худаг гаргах шаардлагагүй гэсэн дүгнэлт гарсан байна.
Орхон аймаг Б.Оюун-Эрдэнэ
URL: