Асадын Москвад хийсэн айлчлалыг АНУ буруушаав
Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын энэ сарын 20-нд ОХУ-д хийсэн айлчлалыг Цагаан ордон эрс буруушаасан талаар ВВС дамжууллаа.
Түүнчлэн ОХУ-ын талаас Асадад хэтэрхий халуун дотно хүлээн авсан хэмээн Цагаан Ордны хэвлэлийн төлөөлөгч Эрик Шульц хэллээ.
Сири дэх “Исламын улс” алан хядах бүлэглэл болон бусад хүчинд агаараас цохилт өгөх ОХУ-ын ажиллагаа эхлээд гурван долоо хоног болж байхад Сирийн удирдагч Асад ОХУ-д айлчилсан юм.
Эх сурвалж: ВВС
URL: